Гадаад мэдээ

Хүний биед халдсан Их Британийн парламентын гишүүн намаасаа хөөгджээ

Их Британийн засгийн эрхийг баригч Хөдөлмөрийн яамны гишүүн Майк Амесбури хүний биед халдаж буй хяналтын камерын бичлэг ил болсон байна. Үүний улмаас тус нам түүний гишүүнчлэлийг түдгэлзүүлжээ. Амесбури бол Рункорн, Хелсби тосгоны төлөөлөгчөөр тус улсын парламентад суудаг хүн юм.

“Mail Online” агентлагийн олж авсан бичлэг дээр Амесбури бямба гарагийн /2024.02.26/ 02:15 минутын орчим хүн цохиж буй нь харагджээ. Хохирогч газар унасны дараа тэрбээр үргэлжлүүлэн түүний биед халдсан байна. Бичлэг цацагдахаас өмнө Амесбури мэдэгдэл хийхдээ “Өчигдөр орой найзуудтайгаа гарсны дараа гудамжинд нэг хүн намайг заналхийлсний улмаас хэрэгт холбогдсон” гэсэн байна.

Хэрэг гарсан Чешир хошууны цагдаа нар мэдэгдэл хийхдээ тус хэрэгт холбоотой 55 настай эрэгтэй сайн дураараа мэдүүлэг өгсөн, түүнийг дахин мэдүүлэг авах хүртэл суллан явуулсан хэмээжээ. Тэгвэл Хөдөлмөрийн яамны хэвлэлийн төлөөлөгч “Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул Хөдөлмөрийн нам ноён Амесбурийн гишүүнчлэлийг байцаалтын явцад захиргааны журмаар түдгэлзүүллээ” гэсэн юм.

Эх сурвалж: The Independent

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button