СПОРТ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа

Албани улсын Тирана хотноо өчигдөр /2024.10.28/ Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны (UWW) ээлжит их хурал болжээ.

Хурлаар удирдах зөвлөлийн Товчооны гишүүнд (United World Wrestling Bureau member)-д Монгол хүн, Азийн бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр сонгогджээ.

Уг хуралд дэлхийн бөхийн нэгдсэн холбооны 121 орны төлөөлөгчид оролцож 100 хувийн саналаар түүнийг сонгосон байна. Ингэснээр П.Буяндэлгэр олон улсын спортын холбооны удирдах зөвлөлд орсон анхны монгол эмэгтэй боллоо. Түүний хувьд 2014 оноос хойш Монголын чөлөөт бөхийн холбоонд ажиллаж байгаа юм.

Д.ЖАРГАЛМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button