Гадаад мэдээ

БНХАУ: АНУ Тайваньд $2 тэрбумын зэвсэг худалдаалахын эсрэг арга хэмжээ авна

БНХАУ-ын засгийн газар АНУ-аас Тайвань 2 тэрбум ам.долларын зэвсэг худалдаалахыг эсэргүүцэж, улсынхаа тусгаар тогтнол болон газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах хариу арга хэмжээ авна гэжээ. Пентагон баасан гарагт /2024.10.25/ мэдэгдэл хийхдээ Тайваньд 2 тэрбум ам.долларын зэвсэг худалдахыг баталсан хэмээсэн юм. Ингэхдээ анхны удаа дэвшилтэт технологи бүхий агаарын хамгаалалтын системийг худалдах болжээ. Тус системийг Украин хэрэглэдэг, байлдаанд үр дүнтэй гэдэг нь батлагдсан байна. Одоо тус худалдааг Конгресс батлах үлдсэн юм.

Тэгвэл БНХАУ-ын Гадаад хэргийн яам бямба гарагт /2024.10.26/ мэдэгдэл хийхдээ тус худалдааг эрс эсэргүүцэн, буруушааж байна гэсэн юм. Тус яам мэдэгдэлдээ БНХАУ нь АНУ-ыг Тайвань руу зэвсэг илгээхээ яаралтай зогсоож, Тайванийн хоолой дахь энх тайван болон тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж буй аюултай үйлдлээ зогсоохыг уриалж байна хэмээжээ. Гэхдээ Бээжингийн уурыг хүргэсэн ч хамаагүй АНУ нь Тайвань өөрийгөө хамгаалахад шаардлагатай зэвсэг нийлүүлэх хуулийн үүрэгтэй. Зэвсэг худалдана гэх мэдээний дараа Тайванийн Гадаад хэргийн яам “БНХАУ-ын үзүүлж буй заналхийллийн өмнө Тайвань эх орноо хамгаалах үүрэгтэй, өөрийгөө хамгаалах зорилгоо харуулсаар байх болно” хэмээжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button