СПОРТ

Йомиф Кежелка, Д.Гантулга нар марафон сонирхогчдын магнайг тэнийлгэв

Өнгөрсөн амралтын өдрөөр Испани, БНХАУ-аас хөнгөн атлетик, тэр дундаа марафон сонирхогчдын магнайг тэнийлгэм хоёр мэдээ чих сонордлоо.

Испанийн Валенсиа хотноо болсон "Medio marath Valencia 2024" хагас марафоны (21,1 км) тэмцээнд Этиопийн тамирчин , 27 настай Йомиф Кежелка 57 минут 30 секундын амжилтаар түрүүлж, энэ зайн дэлхийн рекордыг 1 секундээр шинэчиллээ. Өмнөх дэлхийн рекордыг Угандын Якоба Киплимо 57 мин 31 сек-ээр 2021 онд тогтоож байсан ажээ.

Й. Кежелча нь миль (1,6 км) зайд дэлхийн рекордыг (3:47.01) мөн эзэмшдэг бөгөөд танхимын ДАШТ-ий 3000 м-ийн зайд хоёр удаа (2016,2018) алтан медаль хүртэж байсан юм.


Мөн энэ өдөр БНХАУ-ын Чэндү хотноо болсон Зүүн Азийн аварга шалгаруулах хагас марафоны тэмцээнд хөнгөн атлетикийн Монголын шигшээ багийн болон "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0208-р тусгай салбарын тамирчин ОУХМ Д.Гантулга 1 цаг 5 мин 07 секунд амжилтаар хоёрдугаар байр эзлэн, мөнгөн медаль хүртжээ.

М.АГАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button