Улс төрийн мэдээ

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг Хуулийн яам шинэчлэх нь!

Хэвлэлийн эрх чөлөөний тухай шинэ хууль боловсруулах ажлын хэсэг байгуулагдан, ажиллаад эхэлжээ.

Тус ажын хэсэг УИХ-ын даргын 2024 оны 91 дүгээр захирамжаар, Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэд байгуулагджээ.

Монгол Улс 1998 онд батлагдсан ганцхан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуультай. Хууль цөөн зүйл заалттай. Харин түүнээс даруй 26 жилийн дараа Засгийн газраас тус хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байна гэсэн үг юм.

Энд иргэдийн мэдэх эрх хийгээд хэвлэл мэдээллийн салбарын нийт ажилтанд ач шийдвэрлэх ач холбогдол бүхий, үндсэн эрх зүйн баримт бичгийн асуудал хөндөгдөж байна.

Тэгвэл, одоогийн байдлаар МСНЭ болон бусад байгууллагаас ажлын хэсэгт өөрсдийн санал дүгнэлтээ хүргүүлэхээр хуульчдын баг бүрдүүлэн ажиллаж байгаа аж. Харин ХЗДХЯ-ны дэргэдэх ажлын хэсэг хуулийн төслийн талаар тодорхой мэдээллийг салбарын төлөөлөлд өгөхгүй байгаа талаар яригдаж байна.

Тодруулбал, салбарын төлөөлөл, мэргэжлийн байгууллагын саналыг хэрхэн тусгах нь тодорхойгүй, өөрсдийн боловсруулсан төсөлд шууд санал авах байдлаар ажиллах төлөвтэй байгаа аж.

Аравдугаар сарын 30-ны лхагва гарагт ХЗДХЯ-ны байран дээр эхний хэлэлцүүлгийг салбар дахь удирдах ажилтнуудын дунд зохион байгуулахаар төлөвлөжээ. Нийт гурван удаагийн хэлэлцүүлгийн дараа ажлын хэсэг хуулийн төслөө "бооно" гэсэн мэдээлэл байна.

Одоогийн байдлаар шинэчилсэн найруулгын үзэл баримтлал ч ил болоогүй байгаа бөгөөд, цаашид ардчилсан нийгмийн суурь үнэт зүйл болсон мэдэх эрх чөлөөг хуулиар хамгаалах энэ үйл явцад хяналт тавих нь чухал болжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button