Нийгэм мэдээТанд хэрэгтэй

Томуугийн вакцин тухайн вирусаар үүсгэгдсэн өвчнөөс л хамгаалдаг

Хүйтний улирал дөхөх тусам ханиад томуу, хатгаанаас эхлээд хүүхэд хөгшидгүй өвчинд өртөмтгий болдог. Энэ цаг үед дархлаагаа сайжруулах нь юу юунаас илүү чухал. Жил болгон хийдэг томуугийн вакциныг өрхийн эмнэлгүүдээр хийж байгаа аж.

Вакцин гэдэг нь тодорхой өвчинд идэвхтэй олдмол дархлааг өгдөг биологийн бэлдмэл юм. Вакцинжуулалт нь өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга.

Жишээ нь: Томуугийн вакциныг хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтож, нэг жилийн туршид тухайн вирусаар үүсгэгдсэн томуу төст өвчнөөс хамгаалах ба хүндрэх эрсдлээс сэргийлдэг. Гэвч энэ нь бусад төрлийн вирусаар үүсгэгдэж буй томуугийн өвчлөлд төдийлөн үр дүнгүй бөгөөд жил тутам тухайн жилд түгээмэл тархаж буй томуугийн вакцинд хамрагдсанаар өвчлөлөөс сэргийлэх боломжтой юм.

Бага насны хүүхэд өвчинд илүү өртөмтгий байдаг тул вакциныг тусгай товлолтын дагуу аль болох эрт хийдэг. Товлолтоос хоцорвол нөхөн дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай, эс бөгөөс тухайн халдварт өвчнөөр өвчилж, хүндрэх эрсдэлтэй. Харин сайн дурын дархлаажуулалтад хүн өөрөө хүссэн үедээ хамрагдаж болно. Мөн томуугийн вакцин хийлгэхээс өмнө эмчийн үзлэгт хамрагдах шаардлагатай бөгөөд ханиадны шинж тэмдэг байгаа тохиолдолд вакцинд хамрагдахгүй харин эсрэгээрээ дархлаагаа дэмжих хэрэгтэй байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 29, 2024 10:22

Хүний мэдээг хусчих юмаа????????????

Холбоотой мэдээ

Back to top button