Нийгэм мэдээ

Хуулийн төсөл: Хэвлэл, мэдээллийн байгууллагын санхүүгийн тайлан олон нийтэд ил байна

ХЗДХЯ-ны дэргэд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаад буй.

Тэдний зүгээс хуулийн төслийн анхны хувилбарыг боловсруулж, мэргэжлийн төлөөллөөс санал авах юм.

Тэгвэл, одоогийн байдлаар зургаан бүлэг, 18 зүйлтэйгээр төслийг боловсруулжээ.

Олон нийтийн мэдэх эрх хийгээд хэвлэл мэдээллийн салбарын ирээдүй, ардчиллын үнэт зүйлсэд шууд холбогдох асуудал тул хуулийн төсөл хэрхэн боловсруулагдаж буйд манай редакц анхаарч ажиллана.

Харин хуулийн төслийн 12 дугаар зүйл, Хэвлэл мэдээллийн байгууллагын эзэмшлийн ил тод байдлыг хангах хэсэгт хэд хэдэн анхаарал татах заалт тусжээ.

12.1.Хэвлэл мэдээллийн байгууллага нь эзэмшлийн талаарх дараах мэдээллийг олон нийтэд ил тод зарлана:

  • 12.1.1.хуулийн этгээдийн нэр, таван хувиас дээш хувийн хувьцаа эзэмшигчийн нэр, эзэмшиж байгаа хувьцааны тоо;
  • 12.1.2.хэвлэл мэдээллийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, эцсийн өмчлөгчийн талаарх мэдээлэл;
  • 12.1.3.редакцын нийтлэлийн бодлого;
  • 12.1.4.холбоо барих мэдээлэл (редакцын хаяг, утас, цахим шуудангийн хаяг).

12.2.Хэвлэл мэдээллийн байгууллага нь энэ хуулийн 12.1-д заасан мэдээлэлд өөрчлөлт орсон тухай бүр мэдээллийг шинэчилнэ.

12.3.Энэ хуулийн 12.1.1-т заасан этгээд нь хэвлэл мэдээллийн байгууллага дахь хувь эзэмшлээ нуун дарагдуулах, бусдын нэрийг ашиглан улсын бүртгэлд хуурамчаар бүртгүүлэхийг хориглоно.

12.4.Хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүгийн тайлан нь олон нийтэд нээлттэй байна.

Энэ бүлгээр хэвлэл мэдээллийн байгууллагын эзэмшлийн талаарх мэдээлэл олон нийтэд ил байх зохицуулалт хийгдэхээр байна. Харин ХМБ бусдын адил хувийн аж ахуйн нэгж байгууллага. Иймд нээлттэй хувьцаат компани биш л бол санхүүгийн тайлангаа ил тод байлгах шаардлагатай эсэхэд салбарын төлөөлөл өөр өөрийн байр сууриа илэрхийлэх биз ээ.

Өнөөдөр хуулийн төсөл боловсруулж буй ажлын хэсэг эрхлэгч, редактор нартай уулзаж, анхны хэлэлцүүлгээ хийх юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button