Нийгэм мэдээ

Бие даалтын 7 хоногоор дотуур байр нь хааж, харьж чадалгүй айлаар байсаар дуусгав

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 28-ны даваа гарагаас эхэлсэн. Угтаа бол энэ өдрүүдэд сурагчид бие даан суралцах, хувь хүний хөгжил, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах, соёл, урлаг спортын чөлөөт арга хэмжээ болон танхимын болон танхимын бус хэлбэрээр хэрэгжүүлнэ гэсэн юм.

Энэхүү шийдвэр нийслэл хотын сургуулиудад хэрэгжиж сурагчид музей болон кино үзэж, урлаг спортын арга хэмжээг амжилттай зохион байгуулаад байна. Харин орон нутгийн сургууль төдийгүй сурагчдад энэхүү шийдвэр нь төдийлөн оновчтой байсангүй. Өөрөөр хэлбэл орон нутгийн сургуульд "Бие даалт"-ын долоо хоног хөрсөн дээр буусангүй.

Салбарын сайд П.Наранбаяр "Хөдөө орон нутгийн дотуур байрны сурагчдыг гэрт нь хариулах бодлого барина" гэж мэдээлсэн ч энэ нь биелэлээ олсонгүй.

Хөдөө орон нутгийн сурагчид бие даалтын долоо хоногоороо урлагийн үзлэг, илтгэлийн уралдаан, спортын наадамдаа бэлдэж хөдөө гэрлүгээ харьж чадахгүй хэд хоногийн өнгөрүүллээ. Тэдний амьдардаг дотуур байр амарч, хүүхдүүд байх газаргүй болж сумын төвд хамаатан садныхаараа байгаа талаар бидэнд хуваалцсан юм.

Товчхондоо орон нутгийн сурагчдын амьдрах дотуур байр хааж, гэртээ ч харьж чадалгүй хамаатны айлдаа байж, сургууль дээрээ урлагийн үзлэг, спортын наадамд бэлдсээр бие даалтын долоо хоногийг дуусгав.

Энэ асуудалтай холбоотойгоор бид хэд хэдэн сумын гэр бүлүүд болон сурагчидтай холбогдож "Бие даалтын долоо хоног" хэрхэн өнгөрсөн талаар мэдээлэл авлаа.

-Урлагийн үзлэгтэй гээд гэрлүү нь явуулахгүй байсан юм бол ядаж дотуур байрыг нь нээлттэй байлгахгүй дээ-

Кейс 1

Хөвсгөл аймгийн ... сумын ... багт амьдардаг. Манай охин хүү хоёр хоёул суманд дотуур байранд амьдардаг. Охины маань одоо аравдугаар анги харин хүү маань долоодугаар анги. Бид уг нь энэ долоо хоногийг гэрээр хийх бие даалт аваад гэртээ ирнэ гэж бодтол ирээгүй. Урлагийн үзлэгтээ бэлдэнэ гээд сумын төвд үлдсэн. Дотуур байр нь ч амарчихсан учраас хамаатныхаа айлд хэд хоног байлгалаа. Уг нь хүйтэн орохтой зэрэгцээд хүүхдүүд минь ирсэн бол хэд хоног эрхэлж байгаад хичээлдээ явах байсан даа. Бид өнөөдөр сумын төвдөө ирээд, хоёр хүүхэдтэйгээ уулзаж байна. Маргааш урлагийн үзлэгт нь оруулчхаад, гэрлүгээ харина аа. Ядаж ганц хоног гэртээ байг.


Кейс 2

Би одоо аравдугаар анги. Энэ долоо хоногт сургуулийн аварга шалгаруулах тэмцээн болоод ээж, аав дээрээ очиж чадаагүй. Уг нь дүүгээ дагуулаад аав ээж дээрээ очиж туслангаа багшийн өгсөн даалгаврыг хийнэ гэж бодсон. Ядахнаа дүүгээ хөдөө явуулъя гэсэн чинь урлагийн үзлэгт бэлдээд эхэлсэн.

Кейс 3


Би Архангай аймгийн ... сумын есдүгээр ангийн сурагч. Манай сургуулийн урлагийн үзлэг өчигдөр \2024.10.31\ болсон. Бид нар хичээл амарсан ч урлагийн үзлэгтээ бэлдэх гээд хөдөө гэрлүгээ хариагүй. Хичээл амрахтай зэрэгцээд дотуур байр хаачихсан. Тэгээд ойрхон хамаатны айлдаа байна. Байгаа айл маань сургуулиас хол учраас орой тараад очиход хэцүү, гудманд нохой их байдаг. Заримдаа ганцаараа айгаад ахындаа очиж чадахгүй байх тохиолдол байдаг.


Кейс 4

Манай хүүхэд одоо наймдугаар анги. Энэ жил боловсролын яамнаас сурагчдад бие даалтын долоо хоног гаргах болсон. Зурагтын мэдээгээр орон нутгийн хүүхдүүдийг гэрт нь хариулна гэсэн чинь хүү маань энэ долоо хоног гэртээ ирээгүй ээ. Сургууль дээрээ урлагийн үзлэгтээ бэлдэнэ гэсэн. Урлагийн үзлэг нь болно гэж байхад "Ир, ир" гэлтэй биш. Сумын төвд хамаатны хөгшнийнд хэд хоног байлгаж байгаа. Дотуур байр нь хаачихсан гэсэн. Хүүхдүүд амраахгүй хөдөө гэр лүү нь явуулахгүй байсан юм бол ядаж байранд нь байлгахгүй дээ гэж бодоод сууж байна.


Орон нутгийн сурагчдад ийм асуудлуудын дунд эргэлдэж, өдөр хоногийг дуусгаж байна. Дотуур байр хаасан сургуулийн захиргаа болон сумынхандаа гомдох уу, ийм шийдвэр гаргасан сайддаа гомдох уу.

Харин нийслэл хотын сурагчид кино болон музей үзэж өнгөрүүллээ. Тэд сайдын хэлсэн шиг жинхэнээсээ "биеэ даав".

Үүнийг харьцуулаад дүгнэхэд, бид хаа хаанаа олон талыг харалгүй шийдвэр гаргадаг бололтой. Уг нь боловсролын сайд энэхүү шийдвэрийг гаргахдаа хүүхэд нэг бүрийн "биеэ даах" чадварыг сайжруулахын тулд гаргасан хэдий ч энэ шийдвэр нь хүүхэд нэг бүрд хүрч чадсангүй. Харин ч эсрэгээрээ багшийн өгсөн даалгаврыг ээж аавынхаа дэргэд хийгээд суух, гэрийн амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх долоо хоног хумслагдаж, амарсан амраагүй хоёрын дунд дотуур байр ч үгүй айлаар байсаар дуусгав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зөв
Зөв
11 сар 1, 2024 10:33

Энэ сэтгүүлч нар мэдэж байгаа бөйж , эрт энэ т�##�аар нийтэлж ядаж хэд хонгийн өмнө ч гэсэн хэдэн хүүхдийг тайван орчинд нь байлгахын оронд 7 хоног нь дуусах өдөр нь асуудлыг босгож ирдэг сонин нөхдүүдүү . Яаж энэ тамын тогоо гэдэг сэтгэлгээнээс с�##�ах вэ? Нөгөө шийдвэр гаргаж дотуур байрыг хааж байгаа ноход ч гэсэн зуга�##�ах гэж л хааж байгаашдээ

Зочин
Зочин
11 сар 1, 2024 11:49

Хувийн сургуульд ш�##�г�##�т оруулж болдогуу өндөр төлбөртэй мөртөлөө үдийн хоол гэж будаа голдуу пирошки дан будаатай ороомог хогийн хоол өгч бна сурагч хүүхдүүдн танхим нь зэрэгцээ хоёр өрөөнд нэг ха�##�ганы цаана шүү маш муухай харьцаатай бараг ангируу нь оруулдаггүй маш нууц хөөж туугаад бдг орхон аймагтшд

Ц.Нарантуяа
Ц.Нарантуяа
11 сар 2, 2024 00:22

Амьдр�##�д нийцээгүй шийдвэр байнга эрсдэл дагуулдаг??? Тэгээд ч тухайн сумын сургуулиудын захир�##� хичээлийн эрхлэгч байрны багш нарын хандлага сэтгэлгээ?? Төсөв мөнгө санхүү нь хасагдаагүй төлөвлөгдсөн байж л байгаа?? Арчаагүй ноход??? Өөрсдөө ц�##�ингаа бүрэн аваад явж байгаа ???

Цэцэглэн
Цэцэглэн
11 сар 2, 2024 01:50

Энэ Наранбаяр үнэхээр толгой муутай юмаа.

Орхон
Орхон
11 сар 2, 2024 08:48

Юун яасан урлагийн үзлэг. Хүүхдүүдийг гэрт нь амрааж цахимаар , хүмүүжил, хүнлэг ёс суртахууны хичээл заана гэсэн захирамж гарсан биш билүү . Харин манай Орк багш нар соци�##�измын сэтгэлгээнээсээ с�##�аагүй , цаг үеэсээ хоцрогдсон , ямар ч мэдлэг чадваргүй м�##�нууд гэдэгээ дахин нотоллоо кк. Угаасаа багш нэртэй архичингуудад үхсэн ацных нь хүмүүнлэгийн хичээл заах мэдлэг чадвар бх вэ дээ. Ийм болхоор л чаддаг хүмүүсийг нь курст суулгаж багш болгоё гэсэн сан�##� маш зөв байсан

Зочин
Зочин
11 сар 2, 2024 09:05

Ер нь

Зочин
Зочин
11 сар 2, 2024 09:49

Сайд болоод өөрийгөө бу�####�ас илүү ухаантай гэж боддог юм биш үү Тэр нь амьдр�##�д тохирохгүй шийдвэр гаргах юм

Зочин
Зочин
11 сар 2, 2024 11:09

Төсвийн мөнгийг үргүй зарцуулхаа болимоор юм

Хөх чоно
Хөх чоно
11 сар 3, 2024 17:42

Яачихсан эргүү шийдвэр байнга гаргах юмаа.яана даа.дахиад ямар бухимдуулсан шийдвэрүүд гарах болоо

Зочин
Зочин
11 сар 5, 2024 18:55

Хүүхэд чирэгдүүлсэн сэтгэлгүй багш байгаа нь харамс�##�тай. Сайдаасаа эхлээд

Холбоотой мэдээ

Back to top button