“Цалинтай ээжийн ₮50 мянгийг ирэх онд нэмэх боломжгүй”

Монгол Улсынхаа хүн амыг өсгөхөд үүрэгтэй байгаа хүн бол яах аргагүй ээжүүд, эмэгтэйчүүд. Тэгвэл жирэмсэн болон төрсөн ээжүүдийг цалинжуулж байна хэмээн сар болгон 50 мянган төгрөг өгдөг. Энэ нь хэрэгтэй юмаа авахад хүрдэггүй, хүүхдийнхээ памперсыг ч авч хүрэхгүй мөнгө хэмээн шүүмжилдэг. Тэгвэл энэ мөнгийг ядаж 100 мянга болгох ёстой гэсэн байр суурийг ээжүүд илэрхийлж, гарын үсэг цуглуулан холбогдох албан тушаалтнуудад хүргүүлээд таг чиг болсон.
Харин энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2024.10.31/ сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр, “"Цалинтай ээж" хөтөлбөр бол хавтгайрсан халамжийн нэг хэлбэр мөн. Цаашдаа ч "Цалинтай ээж" хөтөлбөрт хэнийг хамруулах, хэдэн хүүхэдтэй хүнд олгох, зориулалт нь ямар байхыг удахгүй тодорхой болгоно. “Цалинтай ээж” гэдэг нэршлээс хүртэл буруу ойлгогдохоор. Цалин гэхээр дор хаяж 50 мянган төгрөг биш хөдөлмөрийн хөлсний доод дүнгээр өгөхийг хэлнэ шүү дээ. Тэгэхээр уг нэршлийг “Хүүхэдтэй ээжийн дэмжлэг” гэдэг ч юм уу арай өөр нэршилтэй болгоод насны ангилалд хувааж 150 мянган төгрөгөөс дээш мөнгөн дэмжлэг үзүүлэх, эсвэл хүүхэд төрөхөд нь нэг удаа 1-1.5 сая төгрөг өгдөг болох талаар хувилбаруудыг гишүүд ярилцаж байна. Гэхдээ 2025 оны төсөв дээр нэг ч цалинтай ээжийн мөнгийг хасаагүй бас нэмээгүй” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ ц�##�ин ц�##�ин биш л дээ х�##�амж юм ц�##�ин гээд нэр өгчихөөр хүмүүс андуураад байна