Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ: Украины хилийн ойролцоо Хойд Солонгосын 8 мянган цэрэг байгаа

НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайдын орлогч Роберт Вүүд пүрэв гарагт /2024.10.31/ ОХУ дахь Хойд Солонгосын цэргүүд дээр мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Хойд Солонгосын 8 мянга орчим цэрэг Курск мужид байгаа гэдгийг илтгэсэн мэдээлэл хүлээн авсан хэмээжээ. Курск бол Украинтай хиллэдэг ОХУ-ын муж юм.

Вүүд “ОХУ-ын мэргэжил нэг нөхрөөсөө би маш хүндэтгэлтэйгээр асуумаар байна. ОХУ-д БНАСАУ-ын цэрэг байхгүй гэсэн байр сууриа ОХУ хадгалсаар байгаа юу” хэмээжээ. Аюулгүйн Зөвлөлд ОХУ-ыг төлөөлж суудаг дипломатч түүнд хариулаагүй байна. Одоогийн байдлаар Москва Хойд Солонгосын цэргүүд ОХУ-д байгааг үгүйсгээгүй мөн батлаагүй байгаа юм. БНАСАУ эхэндээ цэрэг илгээсэн гэдгийг эсэргүүцсэн ч одоо ингэх нь олон улсын хуультай нийцнэ гэх байр суурь илэрхийлэх болжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мөн пүрэв гарагт Хойд Солонгосын 8 мянган цэрэг Курскт очсон, ирэх өдрүүдэд байлдаанд орох магадлалтай хэмээсэн байна. Мөн тэрбээр анхааруулга өгч Хойд Солонгос цэргүүд байлдаж эхэлсэн тохиолдолд цэргийн зүй ёсны бай болно гэсэн юм.

Эх сурвалж: Reuters, Yonhap News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Юу гээд хуцаад бдг юм бэ Барууныхан болохоор хэдэн зуун мянган хөлсний цэргээ оруулж болдог Орос болохоор оруулж болдоггүй юм уу Тэр сологосын цэргүүд нь �##�ь хэдийнээ байлдаанд орчихсон хохоолуудийг устгаад явж бга шдэ Хойд солонгосын зөв шдэ харилцан бие биенээ хамга�##�ах гэрээний дагуу оросын нутагт х�##�дсан улсын эсрэг байлдах гэрээ хэлэлцээрийн дагуу зөвхөн оросын нутаг дэвсгэр дээр байлдаж бга шдэ Энд буруу юм юу байгаан бэ .

Зочин
Зочин
Reply to  зочин

Ээ гэгээ, улаан бөө гуай жаахан тогтож айлд, коммуни ст бөө, удган зөвхөн Могголд л байдаг шиг ээ !

Батмөнх
Батмөнх

Дайн улам өргөжинө. Энэ дайны зөвхөн трэйллэр

Ккккк
Ккккк

Хойд солонгосчууд байлдаад, цэргүүд нь энд тэнд тархаад байрлаад эхэлбэл, бидний байрлаж байгаа бүс нутагт аюул ойртоно гэсэн үг биш үү таминь ээ

Зочин
Зочин

Украйны төлөө байлдаж байгаа гадаадын легионер цэргүүдийн тухай CNN BBC REUTERS г.м -н агентлагууд таг чиг мөртөө Орост цэргүүд ирсэн байна гэж өдөр шөнөгүй мэдээлэх юмаа. Америк бүх мэдээллийн эрхийг хяначаад тэдгээр нь үнэнийг мэдээлж чаддаггүй. Оросын тухай мэдээлдэг Телеграмма агентлагийн эзэн з�##�уу Дуровыг Францад баривчилчаад өөрсдөө дураар хашгирч байх санаатай. Америк дэлхийг бүрэн эзэгнэх санаатай, энийгээ хэрэгжүүлэхийн тулд хүссэн орон руугаа дайрна, хаана дайн сөргөлдөөн бн, тэнд АНУ явж байдаг.

Dorj
Dorj

nad heden suldatai umhi alznuda anhar h asudal bolgod yahaw de ih buni galand mahan tatsh boloh heden umbisun l###rud l bna asudalgui mungund shunaj bj uhdel bolhig hussen l###rudin huslig guitsee

Зөнч
Зөнч

Хойд со-гууд махан таташ болох нь ээ

Холбоотой мэдээ

Back to top button