Гадаад мэдээСонин хачин

Японд дугуй унаж байхдаа утас оролдсон хүнийг торгож эсвэл шоронд хүртэл хорихоор болжээ

Япон улс замын хөдөлгөөний хуулиа шинэчилсэн нь өнөөдрөөс /2024.11.01/ эхлэн хэрэгжиж байгаа юм. Шинэчилсэн хуульд согтуугаар дугуй унасан хүмүүс, дугуй унахдаа утсаа оролдсон хүмүүст шийтгэл оногдуулах юм. Тодруулбал дугуй унаж байхдаа гар утсаа оролдсон хүмүүст 100 мянган иен (2.2 сая төгрөг) хүртэлх торгууль мөн зургаан сар хүртэл хорих ял оноож болно. Утас оролдож яваад ямар нэгэн осол хийсэн бол 300 мянган иен хүртэл торгууль (6.7 сая төгрөг), нэг жил хүртэл хорих ял онооно.

Өмнө нь дугуй унаж байхдаа гар утас ашигласан хүмүүст орон нутгийн тогтоосон дүрмийн дагуу хариуцлага тооцдог байжээ. Ийм зөрчил гаргасан хүмүүст 50 мянган иен (1.1 сая төгрөг) хүртэлх торгууль оногдуулдаг байсан юм. Үүнээс гадна шинэчилсэн хууль согтуугаар дугуй унасан хүмүүст илүү хатуу хариуцлага тооцож болжээ. Нэг литр амьсгал тутамд 0.15 миллиграммаас илүү алкохол илэрсэн хүмүүс 500 мянган иен (11.1 сая төгрөг) хүртэл торгууль, 3 хүртэлх жилээр хорих ял сонсох боломжтой юм.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 2, 2024 11:36

Монголд дугуй байтугай машин жолоодож байхдаа утсаа үзээд яваа жолооч нарыг яахуу

Холбоотой мэдээ

Back to top button