Нийгэм мэдээ

Вагоны люкэнд цохигдож нас барсан залуугийн хэргээр шүүгдсэн инженерийг цагаатгажээ

Хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүйн улмаас төмөр замын элс, хайрга буулгах зам дээр тус ангид операторч ажилтай Н.Б нь вагоны люкэнд цохигдож нас баржээ.

Прокуророос шүүгдэгч Р.Г, Ч.Б нарыг Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих үүрэг буюу “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Н.Б-ын амь насыг хохироосон” хэмээн дүгнэж, улмаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.  

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, анхан шатны шүүхээс Р.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, харин Ч.Б-ын хувьд хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер Ч.Б нь амь хохирогч Н.Б-д урьдчилсан зааварчилгаа өгч, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хийсэн үзлэг, шалгалтаар хэд хэдэн зөрчил илрүүлж байжээ.

Улмаар уг зөрчлийг тодорхой хугацааны дотор арилгах хугацаат үүргийг засвар ашиглалт, үйлчилгээний ангийн мастер Р.Г-д өгч ажлаа зохих журмын дагуу хийж гүйцэтгэж байсан нь тогтоогджээ. Түүнчлэн Ч.Б нь хэрэг болох цаг хугацаанд тухайн газар байгаагүй, томилолтоор орон нутагт ажиллаж байсан бөгөөд тухайн вагоноос элс буулгах ажлын талаар шүүгдэгч Ч.Б-д ямар ч мэдээлэл, үүрэг даалгавар өгөөгүй байжээ. Иймд Ч.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэсэн хэмээн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Boldоо
Boldоо
11 сар 3, 2024 22:10

эНЭ ХӨДӨӨНӨӨС ХОТОД ШИЛЖИН ИРЭХИЙГ ХУУЛЬ ГАРГААД БҮРМӨСӨН ТАСЛАН ЗОГСОО Л ДОО. хОТОД ИРСЭН БИЧИГ ҮСЭГГҮЙ, ХЭЛСЭН ҮГ ОЙЛГОДОГГҮЙ, ХУУЛЬ ДҮРЭМ ХОТОД АМЬДРАХ ҮҮРЭГ ГЭДГИЙГ ОГТ ОЙЛГОХГҮЙ МАЛНУУД ХӨДӨӨНӨӨС ИРЖ АЖИЛД ОРООД ХЭЛЭЭД БАЙХАД ЭСРЭГЭЭР НЬ ХИЙЖ ХАМАГ МУУ МУУХАЙ БҮХНИЙГ БИЙ БОЛГОЖ БАЙНА Ш ДЭЭ. бҮГДИЙГ НЬ ИРСЭН СУМ БАГ РУУ НЬ ХӨӨЖ �######�УУЛ.

Зочин
Зочин
11 сар 8, 2024 14:32
Reply to  Boldоо

Наад үзэл чин өөрөө бараг гэмт хэрэг шүү. Үндсэн хууль унш. Улаан саци�##�ист байнашд.

Зочин
Зочин
11 сар 4, 2024 14:15
Reply to  Boldоо

Үндсэн хуулиндаа монголчууд эх орондоо хаана ч амьдрах эрхээ өөрсдөө сонгоно гээд за�##�т оруулаад хуульчилчихсан байна .Хот хөдөөгөөр нь ялгаварлахгүй . Хэл ёс заншил боловсрол нас хүйсээр чи ялгаварлахгүй шүү.ӨЧҮҮХЭН ХҮНЭНЦЭР БОЛДОО .

Зочин
Зочин
11 сар 4, 2024 09:47
Reply to  Boldоо

Солиороод байгаарай монгол хүн хаана ч амьдрах ажиллах эрхтэй шүү Хамаг муухайг хотынхон хийдэг шүү Хөдөөнийхөн цаанаа л хүнлэг ажилсаг хүмүүс шүү

Холбоотой мэдээ

Back to top button