ОХУ-ын арми шинээр нэг тосгон хяналтдаа авсан байна
ОХУ-ын зэвсэгт хүчин ням гарагт /2024.11.03/ мэдэгдэл хийхдээ Украины зүүн бүсэд оршдог Донецк мужийн Вышневе нэртэй тосгоныг хяналтдаа авсан хэмээжээ. Сүүлийн үед Оросын арми Украины ложистикийн чухал хот болох Покровскийг хяналтдаа авахаар урагшилж байгаа юм. Украины зэвсэгт хүчин Вышневе тосгон ОХУ-ын хяналтад орсон талаар мэдээлэл хийгээгүй ч ойр орчимд нь тулалдаж байгаа хэмээжээ.
Тэгвэл Украины алдаратай дайны блог болох “DeepState” мэдээлэхдээ Вышневе тосгон оросуудын гарт орсон, одоо зэргэлдээх тосгон руу хөдөлж байгаа гэсэн юм. Тус суваг мэдээлснээр Вышневегээс баруун зүгт орших Грихоривка тосгоны ойролцоо ОХУ-ын хүчин идэвхжиж байна. “DeepState” нийтлэл бичихдээ “Тэд явган цэргээр төмөр замын дагуух ой модтой газарт урагшлахыг оролдож байгаа. Тэд тосгонд ойртож, тулгуур байрлал олохыг оролдсон. Азаар тэр оролдлого нь амжилтгүй болсон” гэсэн юм. Вышневе нь ОХУ-ын зэвсэгт хүчин өнгөрсөн долоо хоногт хяналтдаа авсан гэх Селидовын ойролцоо оршдог тосгон.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.