Хойд Солонгос пуужин туршсаны дараа АНУ, БНСУ, Япон хамтран цэргийн сургуулилт хийлээ
БНСУ-ын зэвсэгт хүчин ням гарагт /2024.11.03/ мэдэгдэл хийхдээ АНУ, Японтой хамтарсан агаарын зэвсэгт хүчний хамтарсан сургуулилт хийсэн гэжээ. Энэхүү сургуулилт нь Хойд Солонгос шинэ тив алгасагч пуужингаа амжилттай туршсан гэх мэдэгдэл хийсний дараа явагдаж буйгаараа анхаарал татав. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2024.10.31/ Хвасон-19 нэртэй хатуу түлш хэрэглэдэг тив алгасагч пуужин туршсан. Хвасон-19-ийн туршилт урьд өмнө нь байгаагүй хол нисэж чадсан юм.
Үүний хариуд Чэжү арлын ойролцоо гурван улсын агаарын нисэх хүчин хамтарсан сургуулилт явуулсан гэж Өмнөд Солонгосын арми мэдэгджээ. Энэхүү сургуулилт Сөүл, Вашингтон, Токиогийн батлан хамгаалахын хамтын ажиллагаа гүнзгийрч байгааг харуулах зорилготой гэж БНСУ-ын зэвсэгт хүчин мэдэгдсэн байна. Сүүлийн үед Пёняны цөмийн болон пуужингийн хөгжүүлэлттэй холбоотойгоор Солонгосын хойгийн нөхцөл байдал илүү хурцдах болсон.
Эх сурвалж: Kyodo News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сургуулилт гэж тэнэгтэж байраар шууд пхеньян дээр Кимийн ордонг бөмбөгдөж бүдүүн гахайг устгах шаардлагатай..хичнээн ижил хойд солонгосын ард түмнийг тарчлаах гэсэн юм бээ..НҮБ ийг ч буруутгаж байна..
Муу Америк.Япон.колони Өмнөд Солонгос 3 хээрийн хийгээд яах юм бэ ккк наад онгоцнууд чинь хөөрч чадахгүй бууд�##� дээрээ сөнөшүү дээ Хойд Ардчилсан Солонгос мандтугай...
Хойд шинэ пуужингийн технолги авчихсан одоо хэт авианы пуужин хийгээд Япон .Америк 2 яагаад дийлэхгүй...өмнөд Солонгос бууж өг...дэлхийн 4-р том гүрэн Хойд Солонгос..