Гадаад мэдээ

ОХУ маслоны үнэ нэмэгдэж байгаатай тэмцэхийн тулд Турк, АНЭУ-аас импортолж байна

ОХУ-д маслоны үнэ нэмэгдэж байгаа учир турк болон Арабын Нэгдсэн Эмират Улсаас бүтээгдэхүүн импортлох болсон байна. Хөдөө аж ахуйн салбарыг хянадаг Россельхознадзор бямба гарагт /2024.11.02/ мэдэгдэл АНЭУ-аас өмнө нь масло импортолж байгаагүй, аравдугаар сарын 18-наас тус улсаас масло худалдан авч эхэлсэн хэмээжээ.

Сүүлийн жил гаруй хугацаанд ОХУ-д маслоны үнэ их хэмжээгээр нэмэгджээ. ОХУ-ын статистикийн алба мэдээлснээр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-наас хойш маслоны үнэ 25.7 хувиар өссөн байна. Үүний улмаас хүнсний дэлгүүр, супермаркетуудаас цөцгийн тос хулгайлсан тохиолдлууд гарах болсон юм. Ийм учир ОХУ маслоны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, дотоодын зах зээлээ тогтворжуулахыг зорьж буй.

Цөцгийн тосны үнэ нэмэгдэх болсны нэгэн томоохон шалтгаан нь барууны хоригоос болж Латин Америкаас ОХУ-руу хийх импортын тоо буурсан явдал юм. Россельхознадзор мэдэгдсэнээр 2014 онд Латин Америкаас 25 мянган тонн цөцгийн тос ОХУ-д экспортолдог байсан нь энэ жил 2,800 тонн болж буурчээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 4, 2024 21:09

Барууны сурт�##� ухуулаг .

сониуч сонжооч
сониуч сонжооч
11 сар 5, 2024 12:45

Өргөн уудам нутагтай олон тооны үхэртэй, өрхийн болон орон нутгийн үйлдвэрлэл нь ханг�##�ттай хөгжсөн орос орноос манайхан ч масло авчирч идээд л байхад худлаа юм бичиж суухаар, монголд Тэшгийнхэнээс өөр масло цохиод зарчихдаг газар байхгүй болгосон ардчил�##�ын л�##�аруудыг зүхэж, м�##�чдын хоршоо гэж хугацаат өрөнд оруулах хятад аргыг хэрэгжүүлж байхаар сарлаг сайтай газруудад цөцгийн тосны үйлдвэрлэлд хөрөнгө оруулахыг амл�##�таар цатгаж сонгогдсон төлөөлөгч нартаа шахаач!

Зочин
Зочин
11 сар 5, 2024 23:32

Энэ чинь манай боломж шүү дэ уг нь

Холбоотой мэдээ

Back to top button