Нийгэм мэдээ

Ил харагдах шархгүй нас барсан 13 настай хүү газ үнэрлэсэн байж болзошгүй

Бага насны хүүхэд ахуйн хэрэглээний газ үнэрлэж, хордож нас барсан байж болзошгүй байна.

Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, электрон тамхийг ихээр хэрэглэж байна. Тухайлбал энэ оны аравдугаар сарын 31-ний өдөр "Бага насны хүүхэд нас барсан байна" гэх дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад дулаан зогсоол дотор байсан автомашин дотор 13 настай эрэгтэй Ц нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байна.

Урьдчилсан байдлаар амь хохирогч Ц нь ахуйн хэрэглээний газ үнэрлэж хордож нас барсан байж болзошгүй үйлдэл тогтоогдоод байна. 

Иймд эцэг эх асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй хэмээн Цагдаагийн Ерөнхий Газраас сэрэмжлүүлэн мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button