СПОРТ

Криминалистикийн шинжээч Б.Амарбаясгалан хутга шидэлтийн ДАШТ-д орно

Беларусийн Минск хотод арваннэгдүгээр сарын 14-19-нд хутга шидэлтийн ДАШТ болно.

Тус тэмцээнд манай улсаас эмэгтэй тамирчдаас Б.Амарбаясгалан, эрэгтэйчүүдээс Т.Энхтөгөлдөр, Г.Эрдэнэбилэг нар оролцохоор бэлтгэлээ хийж байгаа бөгөөд пүрэв гарагт Беларусийг зорино.

Ташрамд дурьдахад, Б.Амарбаясгалан нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын криминалистикийн шинжээч бөгөөд өнгөрсөн жилийн олон улсын спортын наадмын хутга шидэлтийн тэмцээнд дөрвөн метрийн ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртэж байв.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button