Танилц: Аймгуудыг ирэх дөрвөн жил удирдах засаг дарга нар
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 11-ний /2024.10.11/ өдөр орон даяар зохион байгуулагдсан. Сонгуулийн дараагаар нийслэл болон дүүрэг, сумдууд болон аймгууд иргэдийн төлөөлөгчдийн анхны хурлаа хийж засаг дарга нараа томилсон.
Энэхүү томилгоотой холбоотойгоор ирэх дөрвөн жил 21 аймгийг удирдах шинэ засаг дарга нарын мэдээллийг хүргэж байна.
-Хангайн бүс /Архангай, Өвөрхангай, Баянхонгор/-
Архангай аймгийн засаг даргад аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Цэрэннадмидыг томилжээ. Тэрбээр 2023 оны хоёрдугаар сараас эхлэн тус аймгийн засаг даргаар ажиллаж байгаа бөгөөд ИТХ-аар 95,1 хувийн саналаар дахин сонгогджээ.
Боловсрол:
- 1991-1999 онд Булган сумын дунд сургууль,
- 1999-2001 онд Эрдэнэбулган сумын “Хүмүүн” 3 дугаар сургууль,
- 2001-2005 онд Соёлын дээд сургуулийг Музейн арга зүйч-Жуулчин зохион байгуулагч мэргэжлээр,
- 2011-2012 онд Удирдлагын академийг нийгмийн удирдлагын менежрээр,
- 2018-2019 онд Удирдлагын академид төрийн захиргааны менежрээр магистрын зэрэг хамгаалжээ.
Ажил эрхлэлт:
- 2005-2008 онд Соёлын дээд сургуульд багш,
- 2009-2011 онд аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургалт эрхэлсэн дэд захирал,
- 2011-2016 онд аймгийн Музейн захирал,
- 2016-2020 онд аймгийн ЗДТГ-ын дарга,
- 2020 оноос аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга,
- 2023 оны 02 сарын 15-наас аймгийн Засаг дарга
Сонгуульт ажил:
- 2008-2012 онд Булган сумын ИТХ-ын төлөөлөгч,
- 2009-2013 онд аймгийн НАМЗХ-ны тэргүүлэгч, Эрдэнэбулган сумын НАМЗХ-ны тэргүүн,
- 2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч,
- 2020 оноос Монгол Ардын Намын бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Өвөрхангай аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар О.Пүрэвдоржийг засаг даргаар томилуулахаар ерөнхий сайдад өргөн мэдүүлжээ. Тэрбээр автын инженер мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд 2010-2011 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгссөн байна.
Баянхонгор аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаар Д.Мөнхсайханыг томилжээ. Тэрбээр, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдоод байна. Мөн 2020-2024 онд аймгийн Засаг даргаар ажилласан бөгөөд ийнхүү улираан томилжээ.Түүний хувьд 1999 онд КТМС-ийг бизнесийн удирдлага, 2002 онд Удирдлагын академийг төрийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн.
Боловсрол
- 1994 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 2 дугаар сургууль
- 1999 онд МУТИС-ийн КТМС-ийг Бизнесийн удирдлага
- 2002 онд Удирдлагын академийг Төрийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн.
- 2000-2001 онд аймгийн ЗДТГ-ын Хүний нөөцийн ажилтан
- 2001-2003 онд Дэлхийн зөн ОУ-ын байгууллагад Салбарын зохицуулагч
- 2003-2005 онд "Монгол шуудан" ХХК-ийн салбарын захирал
- 2007-2012 онд Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
- 2012-2018 онд “Их богд зам" ХХК-ийн захирал
- 2018-2020 онд "Эрдэнэс монгол" ХХК-ийн санхүүгийн газрын захирал
- 2020-2024 онд Баянхонгор аймгийн Засаг дарга
-Хойд бүс /Орхон, Хөвсгөл, Булган/-
Орхон аймгийн засаг даргаар Д.Зоригтбаярыг нэр дэвшүүлж ерөнхий сайдад уламжилжээ. Түүний хувьд Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргаар сүүлийн найман жил ажиллажээ. Тэрбээр эдийн засагч, хүн ам зүйч мэргэжилтэй.
- 2007-2010 онд Орхон аймгийн Жаргалант сумын Хаан банкны эдийн засагч
- 2011-2015 онд Орхон аймгийн Төрийн банкны тооцооны төвийн захирал
- 2016 оноос Орхон аймгийн Жаргалант сумын Засаг дарга
Сонгуульт ажил:
- 2012 онд Орхон аймгийн Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгч
- 2016 онд Орхон аймгийн Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгч
- 2020 онд Орхон аймгийн ИТХ-ын болон Орхон аймгийн Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгч
- 2015-2021 он хүртэл Жаргалант сумын МАН-ын хорооны дэд дарга,
- 2021 оноос одоог хүртэл Жаргалант сумын МАН-ын хорооны даргын үүргийг гүйцэтгэж байна.
Хөвсгөл аймгийн засаг даргаар П.Лхагважав ажиллаж байна. Тус аймаг ИТХ-ын анхдугаар хурлаа хараахан зохион байгуулаагүй байна.
Булган аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар 51,7 хувийн саналаар Д. Пүрэв-Очирыг сонгож, ерөнхий сайдад уламжилжээ.
-Баруун бүс /Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан/-
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын анхдугаар хурал болоогүй байгаа бөгөөд тус аймагт хоёр жил засаг даргаар ажиллаж буй А.Камелият одоогийн байдлаар засаг даргын алба хашсан хэвээр байна.
Ховд аймгийн засаг даргаар 2012-2016 онд засаг даргын орлогчоор ажиллаж байсан М.Амарсанааг дахин томилохоор нэр дэвшүүлжээ. Тэрбээр аймгийн ИТХ-д гурван удаа сонгогдсон бөгөөд тус аймгийн АН-ын даргаар ажиллаж байжээ.
Увс аймгийн МАН-ын ээлжит бус зургадугаар хуралдаан аравдугаар сарын 17-нд хуралдсан байна. Энэхүү хуралдаанаар аймгийн засаг даргад С.Батжаргалыг сонгогджээ.
Говь-Алтай аймгийн засаг даргад Г.Чинбатыг томилж ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр болжээ. Тэрбээр 2024 оны долдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл Говь-Алтай аймгийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсаг бөгөөн ийнхүү улиран томлогджээ.
Завхан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар аймгийн тус аймгийн засаг даргад 57.1 хувийн саналаар Г.Өнөрбаярыг дэмжиж ерөнхий сайдад уламжлахаар болжээ.
-Зүүн бүс /Дорнод, Сүхбаатар, Хэнтий/-
Хэнтий аймгийн Засаг даргаар Д.Аюурбунь томилогдсон байна. Тэрбээр 2020 оноос одоог хүртэл Хаан Ойл Групп ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирлаар ажиллаж байгаад ийнхүү Хэнтий аймгийн Засаг даргаар томилогджээ.
Сүхбаатар аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар М.Идэрбатыг аймгийн Засаг даргаар томилохоор болжээ. М.Идэрбат нь 2012-2020 онд Баруун-Урт сумын Засаг дарга, 2020 оноос Сүхбаатар аймгийн засаг даргаар ажиллаж байгаа юм.
Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томилохоор болжээ. Тэрбээр, 1988-1998 онд Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургууль төгссөн.
- 1999-2003 онд ШУТИС-д суралцсан
- 2009-2010 онд Удирдлагын академи
- 2009-2011 онд ШУТИС-ийг Бизнесийн удирдлагын магистраар төгссөн
- 2003-2006 онд Дорнод Нийтийн аж ахуй ОНӨҮГ-ын диспетчер, Хүний нөөцийн менежер,
- 2006-2012 онд "Чойбалсан хөгжил" ОНӨҮГ-ын дарга,
- 2012-2016 онд Дорнод аймгийн МАН-ын хорооны дэд дарга,
- 2016 оноос аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа юм.
-Төвийн бүс /Дорноговь, Дундговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Өмнөговь-
Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан өчигдөр /2024.10.21/ болж аймгийн Засаг даргаа томилсон байна. Тодруулбал, тус аймгийн Засаг даргад Сайншанд сумын II баг буюу 11 дүгээр тойргоос нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон О.Батжаргалыг сонгон, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар шийдвэрлэжээ.
Тэрбээр, Монгол Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
- “Адептус консалтинг фирм” компанид хуульч, өмгөөлөгч,
- “Адептус консалтинг фирм” компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан.
- 2016-2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч хийж байсан.
- 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн өнөөдрийн хүртэл Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж буй. Ийнхүү улиран томилогджээ.
Дундговь аймгийн засаг даргаар С.Мөнхчулуун томилогдож, ажлаа хүлээн авчээ. С.Мөнхчулуун нь Монгол улсын мэргэшсэн инженер, төрийн удирдлагын магистр зэрэгтэй аж.
Боловсрол
- 1987-1997 онд 42 дугаар дунд сургууль, бүрэн дунд
- 1997 – 2001 онд ТИС-ийн бакалавр
- 2012 – 2014 онд Удирдлагын академи, магистр
- 2016 – 2020 онд Удирдлагын академи, докторант
- 2001 – 2008 онд ХБНГУ -д Улс төр, түүхийн чигэлэлээр суралцаж байсан
- Метталлурги инженер мэргэжлээр мэргэшсэн инженер зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 2009 – 2010 Нийслэлийн өмчийн харилцааны газар, бүртгэлийн мэргэжилтэн
- 2010 – 2012 Нийслэлийн өмчийн харилцааны газар, төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга
- 2012 – 2016 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
- 2016 – 2020 онд НИТХ төлөөлөгч
- 2016 оноос НИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдсон,
- 2016 НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга
- 2017 – 2020 онд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын ТУЗ-ийн дарга
- 2022 – 2023 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга
- 2023 оноос Эрдэнэс Монгол компанийн төлөөлөн дирдах зөвлөлийн дэргэдэх дотоод аудитын албаны ерөнхий аудитороор ажиллаж байна.
Дархан-Уул аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан болж аймгийн Засаг даргаар Б. Азжаргалыг томилохоор болжээ. Түүний хувьд 2020-2024 онд тус аймгийн засаг даргаар ажиллаж байсан бөгөөд ийнхүү улиран ажиллахаар сонгогдлоо.
- 2002 – УИХ-ын Тамгын газар УИХ-ын бие Төлөөлөгч
- 2004 – Дархан сумын ЗДТГ Мэргэжилтэн
- 2005 – Дархан сумын ИТХ-ын дарга
- 2008 – Дархан сумын ЗДТГ Засаг даргын орлогч
- 2012 – Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгч
- 2012 – Дархан сумын ЗДТГ-т Засаг дарга
- 2016 – Дархан-Уул аймгийн ИТХ-ын Төлөөлөгч
- 2020 – Дархан-Уул аймгийн Засаг дарга
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаар Н.Лхагвадоржийг улираан томилохоор болжээ. Түүний хувьд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон, 2020-2024 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай. Мөн 2007-2010 онд “Их засаг” Олон улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2015-2016 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн.
- 2005-2012 “Жаврай” ХХК-ийн захирал
- 2012-2016 УИХ-ын гишүүний туслах, бие төлөөлөгч
Төв аймгийн засаг дарга албан ёсоор томилогдоогүй байгаа бөгөөд Л.Төмөрчөдөр түр хугацаанд алба хашиж байна.
Говьсүмбэр аймгийн засаг даргаар Т.Бат-Эрдэнийг томилжээ. Тэрбээр Хөдөө аж ахуйн их сургуулийн инженерийн сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн. 2013 онд Удирдлагын академийг нийгмийн удирдлагын чиглэлээр мэргэшиж, 2021 онд тус сургуулийг эдийн засгийн чиглэлээр магистр цолоо хамгаалсан.
Өмнөговь аймгийн засаг даргаар ИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн удаа сонгогдон ажиллаж буй Н.Энхбат сонгогджээ. Тэрбээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж байжээ. 1985 онд Өмнөговь аймагт төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. ХААИС-ийг эдийн засаг, бизнесийн менежмент мэргэжлээр төгсөж, бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.
- 2013-2014 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежмент мэргэжлээр төгссөн.
- 2014-2015 онд Англи улсын Оксфордод хэлний бэлтгэл, 2018 онд Солонгос улсын Сөүл хотод Күүкмин Улс төрийн сургуульд Төрийн удирдлагын менежментээр тус тус мэргэжил дээшлүүлсэн байна.
- 2020-2023 онд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч
- 2023 оноос Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга
- 2012 оноос Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдож буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жаахан дэлгэрэнгүй бичвэл ямар вэ арай хэт хураангуй байна уу
Оршин суугч иргэдийн эрх ашгийг ноцтой хохироож, барилгын компанийн д�##�д захи�##�гаар, илтэд өш хонзонгийн сэдлээр “Энхжин хотхоны барилгын дутуу ажлыг санаатайгаар гацаасан” Д.Пүрэв-Очир гэгч энэ нөхөр бол жинхэнэ үл бүтэх, хөрөнгө мөнгөний төлөө хэнийг ч золислоход бэлэн этгээд дээ. Барилгын компанийн 5 тэрбумын дутуу ажлыг хийх гэж байсан Зайсан Энхжин СӨХ-г эрүүгийн гэмт хэргийн шинжтэй булааж авсан гэмт этгээд. Иргэдийн хүсэл, зоригийн эсрэг, хэн нэгнийн д�##�д захи�##�гаар, өш хонзонгийн сэдлээр хонзогоногч үйл ажиллагаа явуулдаг, олон түмнээ “хулхи шил” хочтой энэ этгээд хэрхэн, яаж Булган аймгийн иргэдийн эрх ашгийг төлөөлж аймгийн Засаг даргаар яаж ажиллах гэсэн юм бол оо?
Энэ архангайн засаг ч дээ