Гадаад мэдээ

Дэлхийн анхны модон хиймэл дагуулыг хөөргөжээ

Японы эрдэмтдийн бүтээсэн дэлхийн хамгийн анхны модон хиймэл дагуулыг мягмар гарагт /2024.11.05/ тойрог зам руу хөөргөсөн байна. Тэрхүү хиймэл дагуулыг хөөргөснөөр цаашлаад сар болон Ангараг гарагийг судлахад модон төхөөрөмж ашиглаж болох эсэхийг турших боломжтой юм.

LignoSat нэртэй тэрхүү хиймэл дагуулыг Кёотогийн их сургууль болон “Sumimoto Forestry” компани хамтран бүтээсэн байна. Тус хиймэл дагуулыг Олон улсын сансрын станц руу “SpaceX” компанийн пуужингаар тээвэрлэсэн юм. LignoSat хиймэл дагуулыг дараа нь дэлхийгээс 400 км-ын өндөрт тойрог замд тавих аж. Кёотогийн их сургуульд сансар дахь хүний үйл ажиллагааг судалдаг Такао Дои “Бид өөрсдийн гараар үйлдвэрлэх болох модоороо байшин барьж, сансарт үүрд амьдрах боломжтой болно” хэмээжээ. Мөн тус их сургуулийн эрдэмтэн Кожи Мүрата “1900-гаад оны эхээр онгоцнуудыг модоор хийдэг байсан. Модон хиймэл дагуул ч байх боломжтой” гэсэн байна. Түүний хэлснээр сансарт ус эсвэл хүчилтөрөгч байхгүй тул дэлхийд байснаас мод илүү бат бэх болдог аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button