Гадаад мэдээ

Долоон долоо хоногийн турш үргэлжилсэн “Boeing”-ын ажил хаялт дууслаа

“Boeing” компанийн үйлдвэрийн ажилчид даваа гарагт /2024.11.05/ шинэ гэрээний саналыг хүлээн авч долоон долоо хоног үргэлжилсэн ажил хаялтаа дуусгалаа. Тус компани бол дэлхийн хамгийн том иргэний тээврийн нисэх онгоц үйлдвэрлэгчдийн нэг. Ажил хаялт нь “Boeing” компанид тулгараад буй санхүүгийн хямралыг улам даамжруулсан юм.

Үйлдвэрчний эвлэлээс мэдээлснээр гишүүдийн 59 хувь нь дөрвөн жилийн хугацаанд цалингаа 38 хувь нэмүүлэх шинэ гэрээний саналыг дэмжжээ. Тус эвлэлийн гол хэлэлцэгч Жон Холден санал хураалтын үр дүн гарсны дараа гишүүддээ хандан “Энэ бол ялалт. Бид толгойгоо өндөр өргөн алхах болно. Одоо бидний ажил эргээд хэвийн үргэлжлэх ёстой” хэмээжээ.

Санал хураалтын дараа “Boeing” компанийн захирал Келли Ортберг ажилтнууддаа хандан эвлэлийн саналыг дэмжсэнд баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Сүүлийн сарууд бид бүгдэд хүнд байсан ч бид нэг багийн гишүүд. Boeing компанийг домогт байгууллага болгосон тэр л шилдэг чанарт эргэн хүрэх ажил биднийг хүлээж байгаа” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button