СПОРТ
Манай 7 шатарчин ДАШТ-ээс медаль хүртлээ
Грекийн Родос хотод зохиогдсон шатрын сонирхогчдын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д манай улсын 27 шатарчин ухаан сорилоо.
Сонирхогчдын ДАШТ-д 2,300, 2,000 болон 1,700 хүртэлх гэсэн гурван ангилалд 53 орны нийт 245 шатарчин өрсөлдсөн юм.
Ингээд манай тамирчдаас 2,300 хүртэлх ангилалд Х.Өлзийхишиг хүрэл, эмэгтэйд Б.Амин-Эрдэнэ алт, 2,000 хүртэлх ангилалд А.Эрхэмбаяр мөнгө, эмэгтэйд Ц.Сайханчимэг алт, Д.Өнөрзул хүрэл, 1,700 хүртэлх ангилалд Л.Сумъяа хүрэл, эмэгтэйд Б.Ану мөнгөн медаль тус тус хүртжээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.