Австрали 16-гаас доош насныхныг сошиал медиа хэрэглэхийг хориглохоор авч үзэж байна
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанесе өнөөдөр /2024.11.07/ мэдэгдэл хийхдээ засгийн газар 16-гаас доош доош насны хүүхдүүд сошиал платформууд ашиглахыг хориглосон хууль гаргана гэжээ. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр “Сошиал медиа нь манай хүүхдүүдэд хор нөлөө учруулж байна. Одоо үүнийг зогсоох цаг болсон” хэмээсэн юм.
Сонирхолтой нь эцэг эхийн зөвшөөрөлтэй хүртэл ашиглахыг хориглох аж. Албанесе хэлэхдээ “Хүүхдүүд платформуудад нь хандаж байгаагаас сэргийлэхийн тулд сайн арга хэмжээ авч байгаа гэдгээ харуулах үүрэг компаниуд дээр оногдоно. Хүүхдүү, эцэг эх нар дээр биш” гэсэн байна. Австралийн Харилцаа холбооны сайд Мишель Роуланд хэлэхдээ энэхүү хоригт “Meta”, “TikTok”, “X” орно хэмээжээ. Мөн “Youtube” орох магадлалтай гэж тэр хэлсэн байна.
Хэд хэдэн улс өмнө нь хүүхдүүд сошиал платформ ашиглахыг хязгаарласан хууль баталсан. Австралийн санаачлаад буй хууль нь тэдгээрээс хамгийн хатуу нь юм. Франц өнгөрсөн жил 15-аас доош насны хүүхдүүд сошиал медиа хэрэглэхийг хориглосон хууль хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ эцэг эхийн зөвшөөрлөөр хүүхдүүд ашиглах болно.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ улаан коммунист австр�##�и удахгүй сөнөх байх. Харин тэнд байгаа монголчууд улаан комнист болж бидэнд гай тарих байхдаа.