Гадаад мэдээСонин хачин

АНУ-ын анхны ерөнхийлөгчийн үсийг дуудлага худалдаанд оруулна

Сүүлийн хэдэн өдөр дэлхийн нийтийн анхаарал АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд төвлөрөөд байсан. Тэгвэл өөр нэгэн сонирхолтой энэ сарын сүүлээр тус улсад болох нь байна. Тодруулбал Нью-Йорк хотод байрлалтай “Guernsey” дуудлага худалдааны газар АНУ-ын түүхтэй холбоотой эд зүйлсийг худалдаагаар оруулах болжээ. Дуудлага худалдаагаар орох хамгийн сонирхолтой эд зүйлсийн нэг бол 1799 онд таалал төгссөн АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны үсийг хадгалсан сав юм.

Тус дуудлага худалдааны газрын дарга Арлан Эттингер “Бид урьд өмнө худалдаалагдаж байгаагүй АНУ-ын түүхтэй холбоотой дурсгалт зүйлсийг дуудлага худалдаа явуулж байна” гэжээ. Худалдаанд орох зүйлсэд 1865 онд Абрахам Линколны цогцсыг австай Вашингтон хотоос Иллиной руу зөөх хооронд бүтээсэн АНУ-ын далбаа байгаа аж. АНУ-ын далбаа 50 одтой байдаг. Гэхдээ тус далбааг Хавай муж АНУ-д элсэхээс өмнө үйлдвэрлэсэн тул 49 одтой аж. Тус далбааг АНУ-ын Ерөнхийлөгч Двайт Эйзенхауер Цагаан ордонд байхдаа өрөөндөө хаддаг байжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button