Нийгэм мэдээ
Гелен вокийг хүүхдийн гар хүрэхгүй газарт тавьж, эрсдлээс сэрэмжлээрэй
Нийгмийн сүлжээгээр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт гелен вок идсэн 2-3 насны хүүхдүүд өдөр бүр ирж байна гэх мэдээлэл гарсан.
Энэ талаар тус эмнэлгээс тодруулан асуухад "9-10 дугаар сард манай эмнэлэгт санамсаргүйгээр гелен вок идсэн гэх нэг хүүхэд яаралтай хүлээн авах тасгаар ирж, тусламж үйлчилгээ авсан. Тухайн хүүхэд эмнэлэгт хэвтээгүй, анхан шатны тусламж үйлчилгээ аваад явсан" гэлээ.
Сэрэмжлүүлэхэд, шингэн угаагч гелен вок нь бага насны хүүхдийн сонирхол татахуйц өнгө, хэлбэр, төлөвтэй. Нялх хүүхэд амандаа хийх боломжтой савлагаатай тул эцэг эх, асран хамгаалагч та бүхэн гелен вокийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалж, учирч болох эрсдэлээс сэргийлнэ үү.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.