СПОРТ
Х.Анирлан “Оюуны олимп”-ын мөнгөн медалийн болзол хангалаа
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг MEMORIAD World Mental Sports Olympics /Memory, Mental Calculation and Speed Reading/ буюу Оюуны олимп АНЭУ-ын Дубай хотод өчигдөр эхэлсэн.
Уг олимпод 35 улсын өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 12 төрлөөр 180 тамирчин өрсөлдөж байна. Монголчуудын хувьд олон улсын 70 дахь тэмцээн бөгөөд өнгөрсөн 15 жилийн хугацаанд манай баг тамирчид 140 цом, 1500 гаруй медаль хүртэж Гиннес, Дэлхийн олон дээд амжилтыг тогтоон эхэмшиж буй.
Тэгвэл “Оюуны олимп”-ын хоёр дахь төрөл болох цээж бодолтын "Mental Multiplications" буюу 8 оронтой 2 тооны үржвэрийг олох төрөлд нийт 10 бодлогыг 6 минутад алдаагүй бодсоноор Х.Анирлан оюуны олимпийн мөнгөн медаль хүртлээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.