“Nissan” 9 мянган ажилтнаа цомхотгож, захирлынхаа цалинг хагасаллаа
Автомашины салбарын хүнд нөхцөл байдлын улмаас “Nissan Motors” компанийн дотоод ажиллагааны сул байдал дорджээ. Ийм учир тус компани ажиллах хүчнийхээ 6 орчим хувь буюу 9 мянган ажилтнаа цомхотгож, ерөнхий захирал Макото Үчида өөрийнхөө цалинг хоёр дахин багасгасан байна.
Үчида хэлэхдээ цалингаа 50 хувиар бууруулж байгаагаас гадна тус компани дэлхийн хэмжээнд үйлдвэрлэлийн хүчин чадлаа 20 хувь бууруулна хэмээжээ. “BBC” агентлаг мэдээлснээр Үчида 2022 онд 4.5 сая ам.долларын цалин авсан байна. Ажилчдадаа цомхотгож, үйлдвэрлэлээ бууруулна гэж мэдэгдсэний дараа Токио хотын хөрөнгийн биржид “Nissan” компанийн хувьцааны ханш 10 гаруй хувиар буурчээ. “Goldman Sachs” фирмийн Японы шинжээчид Кота Юүзава “Энэ шинэ уур амьсгалд бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах хүртэл Nissan зардлаа өмнөх шигээ хурдан бууруулж чадах эсэхийг тооцоолоход хүндрэлтэй байна” гэсэн юм.
“Nissan” компани тэрхүү мэдэгдлийг гаргасны дараа ирэх оны гуравдугаар сард дуусах одоогийн санхүүгийн жилд үйл ажиллагааны орлого нь 150 тэрбум иен байна гэж тооцоолжээ. Энэ нь өмнөх тооцооллоос 70 гаруй хувиар буурсан үзүүлэлт аж.
Эх сурвалж: Business Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.