Улс төрийн мэдээ

1.9 их наядын алдагдалтай 2025 оны төсвийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа.

Хуулийн төслийг 68 гишүүн дэмжив. Дэмжээгүй санал өгсөн нь Ч.Лодойсамбуу, С.Ганбаатар, Дав.Цогтбаатарын гишүүд байв.

2025 оны төсвөөс 3.6 их наяд төгрөгийн урсгал зардлыг танах шаардлагыг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ж.Баярмаа нар гаргасан ч гуравдугаар хэлэлцүүлэгт шилжсэн хойно засварлах боломжгүй тул хүлээж аваагүй.

Харин батлагдсаны дараа, арванхоёрдугаар сараас өмнө төсөвт тодотгол хийх тогтоолын төслийг өнөөдөр батлаад байгаа юм. Иймд 2025 оны төсвийг тодотгох нь ойлгомжтой болсон.

Одоогийн байдлаар,

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлаад байна.

Харин Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал хурааж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ih heral gishuud gej ulun p nuud ...bid 2 tusuvtei
Ih heral gishuud gej ulun p nuud ...bid 2 tusuvtei

Uneheer haramsaltai mongol uls

Зочин
Зочин

Новш юмаа. МАН ын өлөнгүүд, суганы үснүүд идэж уух мөнгөө бодоод л

Зочин
Зочин

Эсэргүүцэж байна

Зоючин
Зоючин
Reply to  Зочин

Хувь хүн, айл өрх ч гэсэн олсон зөөсөн хурааснаас Ариг гамтай зөв зарцуулдаг байтал манай УИХ ын гишүүдэд тийм сэтгэхүй байдаггүй болтой, Эсвэл өөрсдөд нь ашигтай

Иргэн
Иргэн

ХАМГИЙН ХОРЛОНТОЙ ИРГЭДЭЭ ДОРОМЖИЛЖ БАСАМЖИЛСАН ИЙМ Л ЗАСАГ БАЙНА ЭНЭ ОЮУНЭРДЭНЭ ҮНЭХЭЭР АЙМШИГТАЙ ДАРАНГУЙЛАГЧ БАЙНА ШҮҮ.ЦААШИД ИХ ДАЛЧИГНАНА ДАА

Зочинаааха
Зочинаааха

Тэр чигээрээ луйвар хулгай...

Холбоотой мэдээ

Back to top button