Сайдуудын төсөв болох 26 их наяд 859 тэрбумаас зардлаа бууруулъя гэх нэг ч сайд алга
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оын төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж буй. Ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 33.9 их наяд, нийт зардлыг 35.8 их наяд байхаар төлөвлөөд байгаа. Ирэх оны төсөвт захиргааны зардал дэндүү өндөр байгааг Аудитын тайлангийн дүгнэлтэд тусгасан. Сайдууд яамдынхаа төсвийг батлуулчихсан учир төсвийг танъя гэдэгт ганц ч үг ган хийхгүй мөртлөө Төвийн тодотголыг яриад эхэлцгээсэн.
Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2025 оны төсвийг харвал өмнөх оныхоос багадаа 1-2 дахин өндөр байна.
Тухайлбал,
2023 онд Ерөнхий сайд 237 тэрбумын төсөвтэй байсан бол энэ онд 438 тэрбум 500 сая,
Сангийн сайд Б.Жавхлан 2023 онд 4 их наядын төсөвтэй байсан бол энэ онд 5.7 их наяд төгрөг
Боловсролын сайд П.Наранбаяр 4.5 их наяд өнгөрсөн онд өмнөх сайдын төсөв 2.6 их наяд
Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан 4.5 их наяд өмнөх сайдын төсөв 2.7 их наяд
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 1.8 их наяд бол өмнөх сайдын төсөв 1.2 их наяд
Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл 1.8 их наяд бол өмнөх сайд 779 тэрбум
Зам тээврийн Б.Дэлгэрсайхан 1.6 их наяд бол өмнөх сайд 480 тэрбум
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт 833 тэрбум төгрөг бол өмнөх сайд 312 тэрбум
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр 822 тэрбум бол өмнөх сайд 485 тэрбум
Соёл, спорт, залуучуудын сайд Ч.Номин 598 тэрбум өмнөх жилийн төсөв нь 268 тэрбум
Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь 489 тэрбум бол өмнөх сайд 379 тэрбум
Шадар сайд С.Амарсайхан 412 тэрбум өмнөх жилийн төсөв нь 182 тэрбум
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа 337 тэрбум өмнөх сайдын төсөв нь 125 тэрбум
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 315 тэрбум өмнөх жилийн төсөв нь 255 тэрбум
Шадар сайд Л.Гантөмөр 312 тэрбум өмнөх сайдын зардал 337 тэрбум
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 275 тэрбум өмнөх жилийн төсөв нь 154 тэрбум
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү 129 тэрбум өмнөх сайдын төсөв 64 тэрбум
Аж үйлдвэр, Эрдэс баялагийн сайд Ц.Туваан 70 тэрбум өмнөх сайдын төсөв 39 тэрбум
20 минутын хот, үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн 33 тэрбум
Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр 24 тэрбум
Боомтын сэргэлтийн сайд Б.Тулга 15 тэрбум бол өмнөх сайдын төсөв 5.6 тэрбум байныг ийнхүү нэмүүлэн батлуулжээ.
Ирэх оны төсөв маргаан дагуулж, төсвийг данхайлгалаа гэж УИХ-ын чуулганы танхимаас гишүүд шүүмжлэх атал ачир дээрээ урсгал зардлаа бууруулж, гүйцэтгэлийн үр ашгаа нэмэгдүүлье гэж дуугарах нэг ч сайд алга байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ямар хүмүүс сайд хийж баЙгаагаа харуулж байна.
Хаанаа ч хүрэхгүй төсвийг юуг нь танах гээд байгаа юм бэ.Сум дүүрэгт хуваарилагдаадирэхээр хэцүү хэцүү