Хүүхэдгүй байх үзэл санаа Орос, Америкт яагаад түгэх болов
Child Free буюу хүүхэдгүй байх үзэлгүй санаа АНУ болон Орост яагаад үүссэн бэ. Энэ үзэл санаанд нөлөөлж буй нийгмийн хандлага юу болох талаар товчхон өгүүлье.
Юуны өмнө дараах нэр томъёог ойлгох гэж үзэцгээе. Антинатализм буюу нөхөн үржихүй, төрөлтийг муу ёр хэмээн үзэж хүүхэд төрүүлэх нь аз жаргалаас илүүтэй зовлон авчирдаг гэх үзэл. Антинаталистуудын энэ үзэл санаа Ницше, Вихтенштейн, Шопенхауэрийн зарим философийн ойлголтуудад гардаг. Хүн төрөлхтний дотор өөрийн ойр дотны хүмүүстэйгээ харилцах нь төвөгтэй, ачаа мэдээ санагддаг мизантроп буюу хүн төрөлхтөнд үл итгэх, үзэн ядах бодолтой хүмүүс байх агаад эдгээр ганцаардмал пессимистүүдийг дэмждэг бүлгүүд ч байдаг. Мэдээж олон биш. 1980 онд гарч байсан Жин Виверсийн “Childless by Choice” судлагаанд хүүхэд үл хүсэх, зөвхөн өөрсдийнхөө төлөө амьдрахыг хүсэгч хүмүүсийн тухай өгүүлсэн байна. Энэ ойлголт нь 19-20-р зууны урлагийн бүтээлүүд ном зохиолд, тэр дундаа Бенгалийн феминист зохиолч Талисма Насрины романуудад тусгалаа олж байжээ.
Магадгүй Нью-Йоркийн аль нэг гудманд “нохойд ээлтэй, хүүхэдтэй хүн нэвтрүүлэхгүй” гэх бичигтэй тааралдаж мэдэх юм. Хачирхалтай боловч Z болон Альфа үеийнхэн энэ үзэгдлийг энгийн зүйл мэт үздэг бөгөөд харин эсрэгээрээ бүүмерүүд болон Х үеийнхэнд энэ нь ёс суртахууны сүйрэл мэт санагдана.
Гэхдээ 2020 оны байдлаар миллениалуудын ердөө 30 хувь нь гэр бүл, хүүхэдтэй бол Х үеийнхний хувьд энэ үзүүлэлт 40 хувь гэжээ. Үндсэндээ 1950 оноос хойш төрөлт тогтмол буурч буй. АНУ гэр бүл рүү чиглэсэн бодлого, ойлголтгүй болсон гэж шүүмжлүүлэх нь ч газар аваад удаж байна.
Сүүлийн жилүүдэд пронаталист хөдөлгөөний өсөлт улам бүр нэмэгдэж буй нь яалт ч үгүй хөндөж сэдэв болоод байгаа билээ. 1971 оноос хойш АНУ цагаачлалгүй, хүн амын бодлогоо жигд түвшинд байлгах боломжгүй болсон гэдэг. Үүнийг дагаад үргүйдэл нэмэгдэж, христэд итгэгчид буурч, орчин үежих тусам эмэгтэйчүүд хүүхэдтэй болох, ээж байх гэх үүргээс илүүтэй чөлөөт, нээлттэй харилцаатай амьдралыг илүүд үздэг болсон байна. Нийгэм цаг үеийг дагаад хүүхэд эмэгтэйчүүдийн карьерт нөлөөлж буй гэх айдас түгэж, зурагтаар тогтмол жирэмсэн болсныхоо улмаас ажлаасаа халагдсан статистик харуулах болов. Хүүхэдтэй болохоос илүү ажилтай байх нь хэцүү мэт хандлага тогтож эхэлсэн юм. 1950-аад онд л эмэгтэйчүүд хүүхэд төрүүлснээсээ хойш гэртээ дор хаяж хэдэн жилийг хүүхэд өсгөх, гэрийн эзэгтэй байх үүрэг хүлээдэг байсан. Феминизм энэ байдлыг өөрчилсөн болов уу...
Нийгмийн парадоксуудын нэг бол хүмүүс эрхийнхээ төлөө тэмцэхэд хэзээд бэлэн байдаг атлаа хэрэгжүүлдэггүйд байна. Тухайлбал эрчүүдтэй эн тэнцүү ажиллах боломжтой авч хүсэхгүй байх жишээтэй. Сайн цалин, өөрийгөө үнэлэх үнэлэмж зэрэг нь хүүхэдгүй байх үзэлтэй нийцэж буй. Гагц Америк гэлтгүй, Орос, өөр бусад улсад ч ижил байна. Америкт жишээ нь консерватив нийгэмд хосууд өтөлсөн хойно нь эцэг эхдээ анхаарал халамж тавина гэсэн итгэлээр хүүхдүүдээ өсгөдөг. Гэтэл үнэндээ хөгшчүүдийг мэргэжлийн хүмүүс асардаг. Эрт гэрээ орхиж, тусдаа гарах, 25 хүрчихээд аав ээжтэйгээ амьдарч байвал энэ нь ямар нэг асуудалтай мэтээр итгүүлдэг бүхэл бүтэн соёлын ухуулгыг хаа сайгүй нэвт явчихсан. Орчин үеийн нийгэмд хүний сэтгэл, мэдрэмжүүд ийн бүдгэрч байна.
Өмнөд Солонгост ч төрөлт идэвхтэй буурч буй судлагаа бий. Хүүхдийн тэтгэмж, жирэмсний амралт, төрөхийн өмнөх тэтгэмж сайн зохицуулалтгүй байх нь эмэгтэйчүүдийг бие даасан мэдрэмжгүй болох айдсыг нэмэгдүүлдэг. Орост ч мөн хүүхэдгүй байх үзэл нь америктай харьцуулахад харьцангуй ойлгомжтой. Хүүхэдтэй болохгүй байх вий, хүүхэд карьерт саад болно гэх мэт америк айдас бий боловч харьцангуй өөр.
Эхний шалтгаан нь маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй. Ерээд оны -40 хэм халаалтгүй хүйтэн, лангуунууд хоосон гээд л нийгмийн гачигдмал байдал хэдий одоо байхгүй ч гурван жил эсвэл таван жилийн дараа ийм байхгүй гэх батлагаа үгүй.
Хоёрдугаарт, ээж минь намайг охин болж төрсөнд үнэхээр азтай гэдэг байж билээ. Хэрвээ хүү байсан бол Афганистанд тулалдахаар илгээчихэж ч магадгүй. Олон жилийн өмнө хэлсэн энэ үгийг одоо ч мөн хэлэх үе ирсэн байх гэж.
Гурав дахь айдас нь хүүхэд өсөх орчин. Үнэндээ манай улсын хүүхэд сурган хүмүүжүүүлж буй ерөнхий боловсролын болог их сургуулиудын арга зүйд эргэлзэж, санал зөрчилдөх зүйл цөөнгүй байна. Энэ тогтолцоо хэр удаан үргэлжилж, хэзээ хөгжиж, өөрчлөгдөх нь тодорхойгүй. Хүүхдэдээ хичээл дугуйлан нь жигд, сургалтын төлбөрийг нь тогтвортой төлж чадах эсэх болоод маргааш ажлаа алдчихгүй байх эсэхтээ ч амлалт өгч чадахгүй байгаа ийм нөхцөлд өөрийн орон гэртэй болж, өрх тусгаарлана гэдэг хүсэл алга болох нь дамжиггүй. Нэг их чухал яриа хүүхэдтэйгээ өрнүүлэхгүй худал хэлээд хүүхдээ энэ нийгэмд өсгөлөө ч тэр том болж, бүхнийг ойлгож логиктойгоор хараад ирэхийн цагт айдасгүй нийгэмд амьдарч байгаа эсэхтээ эргэлздэг болно.
Шоронд нас барсан улс төрийн хоригдол хүүгээ хүний ёсоор оршуулахын тулд нэг эх хүн улс төрийн тогтолцоотой тэмцэлдэхийг харлаа. Манай улсад хүүхэд эрх чөлөөгүй гэр бүлд өсөх нь нэмэгдсээр. Муу зүйлд өөрийгөө бэлтгэх их хэцүү. Орост хүүхэдгүй байх нь яагаад ихсэж буй талаарх хариултыг Максим Горкийн “Эх” романаас уншихыг санал болгоё. Магадгүй хамаагүй ойлгомжтой, дэлгэрэнгүй хариултыг өгөх биз ээ.
Эх сурвалж. Новая Газета
Орчуулсан: Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орос юм орчуулж тавих монголчуудад сонин биш !
хүүхэдтэй байх байхгүй чинь тухайн хүмүүсийн ор хөнжлийн асууд�##� шүү дээ. түүнл төрийн бодлого ч хэрэггүй. манайх гэхэд л ор хөнжлийн ажиллагааг одон мед�##�ь зүүж өгөөд л байдаг. энэ тийм ач холбогдолтой зүйл бишээ.
20 жилийн хойно гэхэд Хятад Монголын хүн амын тоо нэн ойролцоо байж болохыг тооцоолол байдаг ажээ.
Орост бол хүү гарв�##� Путин цэрэгт татчихна, охин гарв�##� �########� болоод Тайланд явчихна. Ямар ялгаа бнаа, тэгэхээр цаашид хүн ам нь огт өсөхгүй.
өөрсдийгөө хичээ монгол шиг ийм аймаар цөөхүүлээ байж төрөлт буураад байгаа нь жинхэнэ мөхөл шүү !