Путин Хойд Солонгостой хийсэн батлан хамгаалахыг гэрээг эцэслэн баталлаа
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгостой хийсэн батлан хамгаалахын гэрээг эцэслэн баталж гарын үсэг зурсан байна. Өнгөрсөн зургаадугаар сард Путин Хойд Солонгост айлчлахад хоёр улс батлан хамгаалахын гэрээ хийж, аль нэг нь довтолгоонд өртсөн тохиолдолд туслахаар болсон.
Гэхдээ тус тохиролцоог хүчин төгөлдөр болгохын тулд ОХУ-ын парламент дэмжиж, Путин гарын үсгээ зурах ёстой байсан юм. Тэгвэл Кремль гэрээг соёрхон баталсан гэдгийг баталж албан ёсны вэбсайт дээрээ нийтэлжээ. Ийнхүү ОХУ хууль болгон баталсан нь хоёр улсын ойртож буй батлан хамгаалахын ажиллагааг баталгаажуулав.
Хойд Солонгос ОХУ-ын Украинд хийж буй дайныг хамгийн том дэмжигчдийн нэг болсон. Өмнөд Солонгос, Украин болон барууны орнуудын тагнуулын албаныхан Хойд Солонгосыг ОХУ-руу 10 мянга орчим цэрэг илгээсэн гэж мэдээлсэн. Өнгөрсөн сард Умард Солонгос цэргүүд ОХУ-д байршсан гэх мэдээллийг Путин үгүйсгээгүй. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэл хийхдээ Хойд Солонгос цэргүүд Украин цэргүүдтэй байлдсан гэсэн байгаа юм.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.