Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: “Соната-6” том машины араас мөргөж, 26 настай залуу амиа алдлаа

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Бэхт багийн “Алсын” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 15 км, сумын төвөөс зүүн зүгт 10 км-т/ ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж, суудлын автомашины зорчигч нас барсан тухай дуудлаггыг 11.10-ны өдрийн 20:37 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар-Дорноговь чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн эзэмшлийн “Маяти” загварын ачааны автомашины араас “Соната-6” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/ мөргөж, иргэн Г /26 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг ажиллаж цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 11, 2024 10:58

Хүмүүс минь анхаар�##� бологоомжтой яв л даа Хайран з�##�уу, хайран амь

Зочин
Зочин
11 сар 11, 2024 12:04

Ослын гурв�##�жин байхгүй үед чулуу овоолж болно. Тэмдэг тавиагүй бол амийг амиар, өөр аргаар Монгол хүний хэнэггүй занг устгаж дийлэхгүй.

Холбоотой мэдээ

Back to top button