KFC Зайсан салбараар үйлчлүүлсэн 11 иргэний биеийн байдал хүндэвтэр байна

Хан-Уул дүүрэгт байрлах түргэн хоолны “KFC” Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод орсон тухай мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар сүүлийн хоёр хоногт тус газраар үйлчлүүлсэн 9-40 насны 16 хүн халуурах, бөөлжих, суулгах зовиуртай ХӨСҮТ-д хандсан байна.
Тэднээс 11 иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа тул хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Уг асуудалтай холбоотойгоор яамнаас тандалт судалгаа хийхэд, энэ сарын 9, 10, 11-нд Зайсан дахь “KFC” сүлжээ ресторанаар үйлчлүүлсэн хүмүүст хордлогын шинж тэмдэг илэрсэн бөгөөд ихэнх нь “Найзууд” багц захиалан идсэн байна. Тухайн өдөр энэ салбараас 300 гаруй "Найзууд" багц худалдаанд гаргасан гэх мэдээлэл байна.
Тийм учраас 2 сарын 9-11-нд Зайсан дахь “KFC” салбараар үйлчлүүлсэн хүмүүс харьяа дүүргийн эрүүл мэндийн төв болон ХӨСҮТ-д яаралтай үзүүлэхийг албаныхан зөвлөлөө.
Одоогоор хоолны хордлогын шалтгаан нөхцөлийг тодруулах шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба тус салбарт ажилладаг 27 ажилтныг эрүүл мэндийн үзлэг хамруулаад байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.