СПОРТ

Г.Тэнүүндалай шатрын бодлогын ДАШТ-ний аварга боллоо

Бразилын Флорианаполис хотод өсвөрийн шатарчдын U14-U18 насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Тэмцээнд 62 орны 520 гаруй шатарчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас дасгалжуулагч Ц.Батсайханы удирдлага таван тамирчин оролцож, гурван медаль хүртжээ. Тодруулбал, U14 насны хөвгүүдийн ангиллын блиц буюу түргэн тоглолтоор ФИДЕ мастер Г.Тэнгүүндалай хүрэл, охидын блиц төрөлд М.Маргад мөнгөн медалиар энгэрээ мялаасан байна. Түүнчлэн U14 насны охидын стандарт төрөлд Г.Урангоо дөрөвдүгээр байр эзэлж, ФИДЕ мастер цолны болзол хангав.

Үүнээс гадна тус тэмцээний үеэр ахлах насны өсвөрийн шатарчдын бодлого бодолтын анхдугаар ДАШТ-ийг зохион байгуулахад ФИДЕ мастер Г.Тэнгүүндалай алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Ийнхүү Монголын өсвөр шатарчид ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медальтай эх орондоо ирж байна.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button