Top StoriesУлс төрийн халуун сэдэвЭдийн засгийн уул уурхай

Өөрсдөө ашиглахгүй, өрөөлд ч өгөхгүй явсаар газрын ховор элемент "үнэгүйдэх" нь

Агуулга: "Халзан бүрэгтэй" төслийн хайгуул удааширснаар Монгол Улсын "Газрын ховор элемент" үнэгүйдэх бодит эрсдэл бий. Нөгөө талд төслийг барьж байхын тулд ташаа мэдээллээр турхирсан малчид сүүлдээ "эрүүгийн хэрэгтэн" болох нөхцөлийг хангаад байна.

Ойрын өдрүүдэд “Халзан бүрэгтэй” төслийн талаар олон нийтийн сүлжээнд өргөн хүрээг хамарсан мэтгэлцээн, таамаглалууд хөвөрч байна.

Энэ бүхнийг зарим иргэд жагсагчид талбайд гарч зогсоон өдрөөс эхэлж, тэд үр дүндээ хүрснээр өндөрлөсөн гэж ойлгож буй. Гэтэл үнэндээ уг үйл явдал 2022 оноос эхтэй. Урт хугацааны иргэдийн эсэргүүцэл, ААН-ын тэмцэл юм.

Бүр тодорхой хэлбэл, шуугианы гол эзэд болох жагсагч, тэмцэгч, малчдаар халхавчилсан томчуудын бодлого, эсрэгцэл энэ төсөл дээр явагдсаар өдийг хүрлээ.

-"Халзан бүрэгтэй" төслийг Засгийн газар өнгөн дээрээ дэмжинэ гэдэг ч далдуур хаалт тавьсаар-

Энэ хугацаанд гарсан мэдээлэл, болсон үйл явдлаас хэд хэдэн зүйл ил болсон. Үүний нэг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар орон нутгаас сонгогдсон гишүүд газрын ховор элементийн хайгуулын төсөл “Халзан бүрэгтэй”-н үйл ажиллагааг дэмжихгүй байгаа явдал.

Үүний учиг нь “Халзан бүрэгтэй” төслийн эзэн нь сахал Д.Эрдэнэбилэг байгаагийнх.

Эл таамаглалыг цаг хугацаа, үйл явдалтай холбож харвал,

  • 2012 онд Худалдаа хөгжлийн банк, түүний ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг “Халзан бүргэдтэй” уулын ай сав газарт дөрвөн хайгуулын лиценз Ж.Дэлгэрсайхан захиралтай “Монтем” ХХК-иас шилжүүлэн авсан. Дөрвөн лицензийн хоёр нь барилгын материалынх. Хоёр нь тус байршилд байх газрын ховор элементийн зөвшөөрөлтэй лиценз.

2000-аад онд газрын ховор элемент нь төдийлөн ашиглагддаггүй, ач тусаа өгөхөөргүй эрдэс байсан бол 2010 оноос дэлхий дахинаа энэ төрлийн элементийн эрэл хайгуул эхэлж газрын ховор элемент “од” болж, арилжааны зах зээл нь тэлсэн. Иймд ирээдүйн ашиг хонжоо, ач холбогдлыг нь харсан Д.Эрдэнэбилэг “Халзан бүрэгтэй” нь лицензийг шилжүүлэн аваад хэрэг гарах хүртэл нь түр дарсан хэрэг.

  • Нөгөө талд 2017 оноос хойш МАН-ын тэргүүлсэн Засгийн газрууд Д.Эрдэнэбилэгийг "дайсан" хэмээн зарлав. Улмаар 2021 онд Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдаар томилогдож, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг монголд оруулж ирэхдээ төрийн мөнгийг схемчлэн авсан, эх үүсвэрээр худалдан авалт хийсэн гэгддэг сахал Д.Эрдэнэбилэгийг "Монголын мафийн эзэн" хэмээн зарлаж, түүний хувьчилж аваад байсан "Хөтөл цемент" үйлдвэрийг төрд авч, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн концессын гэрээг цуцалсан юм.

Түүнээс хойш эл томчуудын маргаан, шуугиан түр намжиж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсад томоохон айлчлалуудыг хийж эхэлсэн.

  • Энэ үеэрээ Л.Оюун-Эрдэнэ Япон, БНСУ, ХБНГУ, АНУ зэрэг орнуудад “Газрын ховор элемент” -ээ голлон сурталчилж, эдийн засгаа тэлэх боломжийг эрэлхийлж байв. Энэ нь ч амжилттай болж барууны орнуудын нийтлэг байдлаар манай улсын газрын ховор элементийг ихэд сонирхон харах болсон. Тиймээс манай улсад дараалан хийгдсэн гаднынхны айлчлалын үеэр ч энэ агуулга олонтоо сөхөгдөж байсан юм.

Гэвч “газрын ховор элементийн төслүүдээ эрчимжүүлнэ. Уул уурхайгаас шалтгаалсан төсвийн орлогын бүтцээ задлахад газрын ховор элементээ түлхүү ашиглана” гэсэн Л.Оюун-Эрдэнийн үг замхарч түүний ажил, ам хоёр зөрөв.

  • Учир нь монголд илэрсэн “газрын ховор элемент”-үүдээс хамгийн ахицтай, хөрөнгө оруулалттай яваа хайгуулын төсөл нь халзан бүргэдтэй. Харин тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өнөөх Д.Эрдэнэбилэг нь болж таарсан. Иймээс л Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын орон нутгаас сонгогдсон Ц.Бямбацогт тэргүүтэй сайд нар "Халзан бүрэгтэй" төсөлд шууд дэмжлэг үзүүлхийн эсрэг байр сууриа тойруугоор илэрхийлж, далдуур төслийг зогсоох жагсаалыг дэмжсэн гэх мэдээлэл бий.

Харин өнгөрсөн хугацаанд чимээгүй байсан Д.Эрдэнэбилэг яагаад 2022 онд буюу 10 жилийн дараа гарч ирж “Халзан бүрэгтэй” нь ажлыг эрчимжүүлэх болсныг товч тайлбарлавал, Ковид-19 халдварт өвчин гарч, улс орнууд эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орсон. Энэ үед үйлдвэрлэгч, хэрэглэгч орнуудад газрын ховор элементийн хэрэгцээ ихээр гарсан хэдий ч дэлхийн газрын ховор элементийн хэрэгцээний 70, 80 хувь, үйлдвэрлэлийн 90 хувийг БНХАУ дангаараа хангадаг байж. Тэгэхээр бусад улс орнууд энэ төрлийн олборлолтод шинэ нөөц хайж, өөрсдөө үйлдвэрлэгч болохыг зорьсон. Ингэснээр “Газрын ховор элемент”-ын их хэмжээний нөөцтэй Монгол Улс Л.Оюун-Эрдэнийн сурталчилгаагаар дамжин тэдний хараанд өртөж, тус боломжийг ч Д.Эрдэнэбилэг мэдэрч алдалгүй хөдөлсөн нь тэр.

Улмаар Л.Оюун-Эрдэнэ "Халзан бүрэгтэй” нь ордыг ашиглах эсэхийг орон нутгийн иргэдээр шийдүүлнэ" гэх чиглэл өгч, нэр бүхий хүмүүс малчдыг хайгуулын багийнхны өмнөөс, төсөл хэрэгжүүлэгчдийн өмнөөс орон нутгийнх нь удирдлагыг тавих тоглоомыг дээрээс зохион байгуулж эхэлсэн гэгддэг.

Энэ хүрээнд тэр Ховдын засаг даргын суудлыг Э.Болормаад өгсөн гэх яриа ч гарч байв. Тэгэхээр энэ удаад мөн “Халзан бүрэгтэй” нь хайгуулын ажлыг зогсоох шийдвэрийг гаргасан Ховд аймгийн шинэ засаг дарга М.Амарсанаа энэ багын нэг бүрэлдэхүүн байж магадгүй байгаа юм.


-Ц.Туваан: Зөрчилгүй үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшил рүүгээ хууль зөрчин, халдаад байж болохгүй-

Энэ цаг үед дээрх асуудалд туйлширч нэг талыг барилгүй. Ирээдүйгээр харж хамгийн байр суурьтай хандаж байгаа нь Уул уурхай, эрдэс баялгийн сайд Ц.Туваан гэж хэлж болно.

Тэр өчигдөр /2024.11.12/ төсөлтэй холбогдуулан асуусан асуултад, ““Халзан бүрэгтэй” төсөл харамсалтай байна. Тухайн компани Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ямар нэгэн зөрчилгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл хувийн хэвшил, тэнд ажиллаж байгаа иргэд рүү халдсан харамсалтай үйл явдал гарлаа. Энэ асуудал дээр тухайн компани нь өргөдөл гаргаж, шалгуулах байх гэж бодож байгаа.

Монгол Улсад газрын ховор элементтэй холбоотой. Энэ чиглэлд нэлээд ахицтай яваа төсөл нь “Халзан бүрэгтэй” төсөл. Дэлхий дээр олон төрлийн шилжилтүүд явагдаж байна. Энэ дотор Эрчим хүчний шилжилт явж байгаа. Энэ хүрээнд газрын ховор элемент буюу чухал ашигт малтмал орж байгаа. Дэлхий энэ чиглэл рүү бүтэн шилжихээр яригдаж байна. Олон улсын хурал, зөвлөгөөнүүдэд яригдаж байгаа ярианы 50-аас дээш хувь нь газрын ховор элементийн талаар бий. Гэтэл манайд байгаа энэ төрлийн ганц ахицтай төслөө хууль бусаар гацааж, буруу мэдээллийг дамжуулан ярьж, төсөл хэрэгжүүлэгч компанийн эд хөрөнгө, ажилчдад халдаж байгаа байдлыг Аж үйлдвэр, соёлын яамнаас буруу гэж үзэж байгаа.

Монгол Улс хуультай орон. Бид ямар нэгэн байдлаар байгалийн баялгийг ашиглахдаа Ашигт малтмалын тухай хуулийг баримталж, хууль журмын дагуу лиценз олгодог. Тэгэхээр тус компани дээр ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй.

Дээрээс нь төсөв хэлэлцэхэд зарим салбарт орлого хүрэлцэхгүй байна гэж иргэд нэг талаараа Засгийн газрыг шүүмжилдэг хэр нь нөгөө гараараа уул уурхайн баялгийг хуулийн дагуу ашиглаад Үндсэн хуулийн дагуу батлагдсан Баялагийн сангийн орлогыг нэмэгдүүлж, энэ сангаас иргэдийн эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдэх асуудал дээр сөргөөр хандаж байгаа нь зөв зүйл биш.

Монголд газрын ховор элементийн хайгуул, ашиглалт анх удаа яригдаж байгаа. 2030 он гаргаад бид энэ салбарт ямар нэг шинэчлэл хийгээгүй байвал бид дэлхийн шилжилтээс хоцрох чиг хандлагатай байна. Бид чухал ашигт малтмалын жагсаалтад ордог Газрын ховор элементийн жагсаалтыг баталж, тусгай хуулийг зохицуулалттай болгохоор ажиллаж байна” гэж хариулав.


-"Халзан бүрэгтэй" төслийн зарим ажилчдын гавлын ясыг цөмлөн, хавиргыг нь хугартал зодож, тэдний байрласан монгол гэрүүдийг эргэн сэргээх боломжгүй болтол нь эвджээ-

Эл асуудлын хамгийн ноцтой нь хөшигний ард өрнөж буй томчуудын тоглоомд турхируулж, үйл явдалд гар бие оролцсон малчид “эрүүгийн хэрэгтэн”-үүд ч болж магадгүй байгаа явдал.

Учир нь тэд “Халзан бүрэгтэй” төслийн хайгуулын кемп рүү зохион байгуулалттай дайрч 60 гаруй инженер техникийн ажилтныг гэмтээгээд байгаа юм. Иймд бид тухайн үйл явдлын талаар “Халзан бүрэгтэй” төслийн менежер О.Бодьболдтой холбогдож, лавлахад,

“Халзан бүрэгтэй” төслийг эсэргүүцэх жагсаалыг

  • Мянгатын мянган морьтон ТББ
  • Ховдын толь ТББ
  • Алтай бидний шүтээн ТББ

Гэсэн гурван төрийн бус байгууллага уриалан зохион байгуулсан. Мөн Ховдын аймгийн сошиал группүүдээр Чимгээ, Гэрэлчулуун гэх хүмүүс иргэдэд төслийн талаар ямар ч баримт судалгаагүй худал мэдээлэл түгээж төөрөгдүүлж байна. Тухайлбал, газрын ховор элементийг урантай адилтгах, байгаль орчин, хүн амьтанд хор хөнөөлтэй гэх байдлаар шинжлэх ухааны үндэслэлгүй, баримтгүй мэдээллийг тарааж байгааг дурдаж болно.

Болсон үйл явдлын тухайд, 2024 оны нэмэлт хайгуулын ажлын бэлтгэл ажлаа аравдугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлж, арваннэгдүгээр сарын 6-ны өдөр албан ёсоор өрөмдлөгийн ажил эхлэх үеэр нутгийн иргэд өрөмдлөг хийхэд шаардлагатай усны машиныг өрмийн талбайд оруулахгүй гэж эсэргүүцэж эхэлсэн. Бид төлөвлөсөн хуваарийн дагуу ажлаа явуулах шаардлагатай тул тухайн газар цугласан иргэдийг зам чөлөөлж өгөхийг хүссэн боловч хүсэлтийг хүлээж аваагүй.

Тухайн үйл явдлын дараа буюу арваннэгдүгээр сарын 7-ны өдөр төслийн кэмп байрлаж буй талбайд аймаг, сумын нийт 500 гаруй иргэн цуглаж түр кэмпийг буулга гэж хүчтэй эсэргүүцэл илэрхийлсэн. Тус үйл явдалтай зэрэгцэн Ховд аймгийн засаг дарга М.Амарсанаа ирж хайгуулын үйл ажиллагааг түр зогсоох захирамжийг танилцуулсан. Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс шаардлагыг хүлээн авч 3-4 хоногийн дотор кэмп буулгахаа мэдэгдсэн боловч цугласан иргэд тэр даруй кэмпийг буулгахыг шаардан, өөрсдөө хүчээр буулгаж эхэлсэн.

Энэ үеэр төслийн талбайд ажиллаж байсан төслийн багийнхан болон туслан гүйцэтгэх компанийн ажилчдыг заналхийлэх, доромжлох, бөөндөө нэг хүнийг зодох гэх мэтээр зүй бус үйлдлүүдийг ихээр гаргасан нь тухайн үед жагсаал зохион байгуулагчдын хийсэн лайв, бичлэгүүд дээрээс тодорхой харагдаж байгаа. Тэнд ажиллаж байсан 60 гаруй ажилтан үүнийг баталж байгаа.

Мөн олон нийтийн сүлжээгээр дамжуулан ард иргэдийг худал мэдээлэлд төөрөгдүүлэн зохион байгуулалттайгаар төслийн үйл ажиллагаанд саад учруулсан энэ явдалд үнэхээр харамсаж байна. Тиймээс иргэд, олон нийтийг аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж баримт нотолгоотой, судалгаанд суурилсан мэдээлэлд итгэж байхыг уриалмаар байна.

-Өмнөх хайгуулын ажлын үеэр мөн эдгээр хүмүүс эсэргүүцэл илэрхийлж байсан уу?

-Анх 2022 онд хайгуул хийж байхад лайвчид болон малчид ирж эсэргүүцэл илэрхийлж байсан. Сая бас хайгуулын ажлаа эхлүүлэхээр тоног төхөөрөмжөө аваачиж, гэрээ барьж эхэлж байхад аймгаасаа ирээд эсэргүүцэл илэрхийлж бичлэг хийсэн.

-Жагсагчидын данстай холбоотой АТГ-аас тэднийг шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Энэ талаар та бүхэнд мэдээлэл байгаа юу. Бас жагсагч, тэмцэгчид танай компаниас мөнгө нэхэж байсан болов уу?

-АТГ шалгаж байгаа талаар ямар ч мэдээлэл байхгүй. Тэр талаарх мэдээллүүдийг хараагүй. Харин Жагсагчдын зарим нь энэ үйл ажиллагаагаа зогсооё. “Та нар хэдэн төгрөг өгөх вэ” гэж асууж байсан.

Мөн 2022 онд хайгуулын ажлаа эхлүүлж байхад экологийн байцаагч Туяа гэх эмэгтэй ирээд 2 өрөө байр өгөөч. Би хэл чимээгүй эндээс яваад өгье” гэж хэлж байсан.

Харин малчдад болон орон нутгийнханд зөв мэдээллийг өгөх тал дээр хэрхэн ажилласан талаар асуухад:

-Бид 2022 оны хайгуулын ажил эхлэхээс өмнө төслийн талбай харьяалагдах Мянгад сумын Гахайт багын бүх өрхөөр нэг бүрчлэн орж төслийн танилцуулгыг хийж байв. Төсөл хэрэгжиж буй орон нутаг болох Ховд аймгийн 15 сумаар тойрч төслөө танилцуулж мэдээлэл хүргэж ажилласан. Мөн бид энэ хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлыг хийсэн. Тухайлбал, 2 дахь жилдээ Ховд аймгийн оюутнуудын дунд оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж 30 оюутанд 100 орчим сая төгрөгийн тэтгэлэг олгосон байна. Мөн Мянгад суманд шүдний үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, хүүхдийн баярын арга хэмжээ, хүүхдийн цэцэрлэгийн гадна талбай тохижуулсан зэрэг олон ажлыг хэлж болох юм.

Хайгуулын хүрээнд бидний зүгээс орон нутагтай хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны гэрээ хийх саналыг Мянгад сумын ИТХ хуралд удаа дараалан хүргэж байсан ч хамтран ажиллах "боломжгүй" хэмээн гэх хариултыг өгч байсан.

Дээрх мэдээллээс, жагсагчид хайгуулын ажил эхлээгүй байхад мэдээд ирчихдэг. Ажилчдын эрүүл мэндэд халдсан. Зарим тэмцэгчид мөнгөөр тохироо хийх гэж оролдсон гэхчлэн хэд хэдэн ноцтой зүйл харагдаж байгаа юм.


-Төсөл удааширвал Монголын газрын ховор элементийг сонирхох гаднынхан байхгүй болох бодит эрсдэлтэй-

Гол нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам газрын ховор элементийг бодлогоор дэмжинэ гэж бий. Гэсэн ч Л.Оюун-Эрдэнэ газрын ховор элементийг хайгуулын “Халзан бүрэгтэй” төслийг дэмждэггүй.

Хэрэв “Халзан бүрэгтэй” нь хайгуулыг дуусгаж, олборлолтын үйл ажиллагааг эрчимжүүлбэл ГХЭ-ийн экспортоос их хэмжээний орлого олж эдийн засгаа өсгөх боломжтой. "Халзан бүрэгтэй" төсөл нь өөрөө алдаагүй гэж хэлж болохуйц сайн төлөвлөгдсөн төсөл. Тиймээс л төслийг эсэргүүцэх гол арга нь судлагдаагүй байгаа "байгальд нөлөөлөх хор уршиг" гэх агуулга.

"Халзан бүрэгтэй" төсөл байгаль орчны нөлөөллийг судлахаар 2024 оны зургадугаар сараас “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ” гэх томоохон судалгааг Австралийн “Sustainability East Asia LLC ” компаниар хийлгүүлж эхэлсэн. Судалгаа нь 2026 он хүртэл үргэлжилнэ. Энэ судалгааны үр дүнд хүмүүсийн асуугаад байгаа байгаль орчин, ан амьтанд ямар нөлөө үзүүлэх талаар хариу нь гарна. Энэ хүртэл олборлолт хийгдэхгүй. Хөрс ч хөндөхгүй. Зөвхөн дээж авна.

Харин судалгаа дууссаны дараагаар 2026 оноос үйлдвэрийн барилгын ажил эхэлнэ. Яг олборлолт нь 2028 оны сүүлээс эсвэл 2029 оны эхнээс эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Хайгуулын ажлын хүрээнд ямар нэгэн байдлаар байгаль орчин, хүн, мал амьтанд эрсдэл үзүүлэхгүй гэдэг нь баттай.

Нөгөө талаас газрын ховор элемент бол Мендлевийн үелэх системд байдаг жирийн л нэг үелэх систем. Бусад элементээс ялгаатай тал нь  цацраг идэвхт чанартай болон чанаргүй ховор элемент байна. Халзан бүрэгтэйн орд бол хэн нэгэн авчраад тарьсан өвс ногоо биш. Тэнд дэлхий үүсэхэд газрын ховор элемент байгалиасаа л байсан. Хойшид ч байх зүйл. Эдийн засгийн ач холбогдолтой бол олборлоно. Эс олборлосон ч хур тунадасны усаар шүүгдэж, угаагдаад, тэнд байгаа газрын ховор элемент Ховд гол руу, Хар-Ус нуур руу ч орж байгаа. Тэгэхээр олборлуулахгүй байлаа гээд гавьяа байгуулж байгаа хэрэг ердөө биш гэдгийг Физикийн ухааны доктор, Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр Засгийн газрын сайд нарт тайлбарласан.

Гэвч “Халзан бүрэгтэй” төслийг хоёр дахь удаагаа иргэдийн гарт орхиж, тэдэнд “байгальд хортой” гэх мессежийг өгснөөр төсөл гацахад хүрээд байна.

Үүнээс үүдэх хамгийн ноцтой үр дагавар нь хугацаа алдсанаас үүдэж газрын ховор элементийн эрэлт буурч, газрын ховор элемент үнэгүйдэх эрсдэл.

Газрын ховор элемент эрэлттэй байгаатай холбогдуулан энэ төрлийн ашигт малтмалтай бусад улс орнууд хайгуулын ажлаа эхлүүлжээ. Тэд уралдаад түрүүлж гарсан нь өндөр ашигтай гэсэн үг. Хожигдвол зах зээлгүй. Харин манайх ганц урагштай яваа “Халзан бүрэгтэй” төслийн амыг боож, хайгуулын ажлыг удаашруулснаар цаг алдаж манай улс энэ төрлийн ашигт малтмалыг гаргах зах зээлгүй болох бодит эрсдэл бий болно.

Дэлхийн газрын ховор элементийн зах зээл Хятад улсаас хамаарч байгаа. Гэхдээ бид Хятад улстай дүйцэхүйц газрын ховор элементийн нөөцтэй хэр нь өөрөө ч ашиглахгүй, өрөөлд ч ашиглуулахгүй явсаар өдийг хүрээд байна. Мөн цаашид яах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
11 сар 13, 2024 08:30

АСУУДЛАА ОЙЛГОЖ БИЧМЭЭР ЮМ. ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ ХЭЗЭЭ Ч ҮНЭГҮЙДЭХГҮЙ.ХАРИН САУУДЛАА ТҮРГЭН ШУУРХАЙ ШИЙДЭЖ ЧАДДАГГҮЙ, ЯМАР НЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ЧАДВАРГҮЙ, АШИГ СОНИРХОЛ НЬ ГАЗАР АВЧИХСАН АВИЛГАЧ УЛС ТӨРЧИДТЭЙ МОНГОЛ УЛСЫН НЭР ХҮНД ҮНЭГҮЙДЭЖ БАЙНА. ГАНЦ ЖИЖИГХЭН НЕФТИЙН ҮЙЛДВЭР 10 ГАРУЙ ЖИЛ БАРИЖ БАЙГАА НЬ ҮҮНИЙ ТОД ЖИШЭЭ. ЗАРИМ УЛСУУД АСАР ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛТАЙ АТОМЫН ЦС-ИЙГ ГУРАВХАН ЖИЛИЙН ДОТОР БАРИЖ БАЙНА.

Зочин
Зочин
11 сар 13, 2024 13:23
Reply to  иргэн

Ер нь энэ асуудлыг хурцатгаж байгаа хүмүүс нь тус компанийн ажилчид байсан шүү.Урьд өдөр нутгийн настай хүнд гар хүрч , бусад хүмүүсийн дээл хувцасыг нь урж хэл амаар доромжлоод эхэлсэн байдаг .Нэг т�##�ыг барьсан компанийн захи�##�гаар бичсэн нийтлэл байна . Алга дарам лизенц гэдэг цаасаар ус гол, нуур тари�##�ангийн т�##�байгаа хордуулж олон мянган жил м�##� м�##� амьдарсан нутгаа ирээдүйдээ хордуулж үлдээмээргүй байнх
Эх суурийг нь тус компанийн ажилчид тавьсан гэхэд болно. Тус орд нь газрын ховор элемент гэсэн гое үгээр х�##�хавчилж байгаа болохоос УРАН гэдэг үг хэлэхээс �######�схийж байгаа компани шүү. Одоо бүр сайд Туваан Б.Уянга нар хэвийн ажлаа явуулж байгаа компани гээд өмөөрөөд ҮЕ УДМААРАА ХЭВИЙН АМЬДАРЧ БАЙГАА МАЛЧДЫГ ДАЙСАН МЭТЭЭР ОЙЛГУУЛАХЫГ ОРОЛДОХ БОЛЖЭЭ .Анх энэ ордыг ашиглуулахыг тулд Оюун эрдэнэ ховд аймгийн засаг даргаар Болормааг шууд дээрээс томилсноор 2022 оноос энэ төслийг хэрэгжүүлэхийг зорьсон байдаг . Болормаагийн найз Б.Уянга ч бас энд хамаатайгийн дээдээр хамаатай . ОЛОН УЛСЫН ЦӨМИЙН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГААС энэ ордыг ашиглахад аюулгүй гэсэн бат�##�гаа авсан цагт энэ ордыг ашиглуулах эрх нутгийн ард түмэнд бий шүү

Зочин
Зочин
11 сар 13, 2024 11:14
Reply to  иргэн

1. ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ ХЭЗЭЭ Ч ҮНЭГҮЙДЭХГҮЙ
2. НУТАГ ОРОН, УУЛ УСАА ХОРДУУЛАХААС АВАРСАН НУТГИЙН ЗОН ОЛНЫ ТЭМЦЛИЙГ МОХООХ ГЭХДЭЭ Л ЭНЭ ҮНЭГҮЙДЛЭЭ ГЭХ БАШИР АРГА ЗОХИОЖ БНА
3. О.СЁЛМАА ГЭХ ЭНЭ ХӨЛСНИЙ "БИЕЭ ҮНЭЛЭГЧ" БИЧЭЭЧ ЭМЭГТЭЙ БОЛ ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ШУНАЛТАЙ, ХУЖАА ЭРДЭНЭБИЛЭГИЙН ТЭЖЭЭВЭР НОХОЙ, ТҮҮНИЙ МӨНГӨӨР ТЭЖЭЭГДДЭГ, ХАЛТАР МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ СҮНСЭЭ Ч ХУДАЛДАХАД БЭЛЭН НЭГЭН БӨЛГӨӨ! К КК

Зочин
Зочин
11 сар 13, 2024 12:01
Reply to  Зочин

Uildver buteen baiguulalt, ajiliin bair, tatvar bolon export orlogo gatsaaj eh ornoo avrahguiee!!!

Иргэн
Иргэн
11 сар 13, 2024 11:41
Reply to  Зочин

Ядахад энэ О.Соёлмаа нь ямар их �##�даатай бичдэг юм бэ? Бичсэн зүйлээ сайн хянаж байж нийтлэх шаардлагатай байна. Уншаад урам хугарав. Сур, сур, бас дахин сур, Соёлмаа бичээч ээ

Зочин
Зочин
11 сар 13, 2024 08:43

Үнэгүйдэхгүйээ. Улам үнэд орно.

Зочин
Зочин
11 сар 13, 2024 09:31

НОЁН ЭРДЭНЭБИЛЭГИЙГ ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛЫН ТЭРГҮҮГЭЭР ТАВЬЧИХ ЮМ БИШ ҮҮ? ЭНЭ ХУЛГАЙЧ ШОРОН ЦАРАЙЛЧИХААД ИХ Л ХӨРӨНГӨ МӨНГӨ ЦУГЛУУЛЖ ДЭЭ.АЛСЫН ХАРААТАЙ АЦ ЮМ БИШ ҮҮ? МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ БОДИТОЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ ЧАДАХ ТӨСӨЛ БОЛ ЧААСАН НЬ ДЭЭР ДЭЭ.ТЭГЭЭД Ч ХЭН НЭГНЭЭ ХАРЛУУЛАХ ХЭРЭГГҮЙ ЭРДЭНЭБИЛЭГИЙГ АЙМААР ШУНАЛТАЙ БАС ИХ МӨНГӨТЭЙ ГАР ГЭЛЦДЭГ ГЭХДЭЭ ЭНЭ НӨХРИЙГ АЦРААД НЭГ ХУДАШТ АЦЫГ НЬ ГОЗОЙЛГООД ХАМТРАН АЖИЛЛАЯ ГЭЭЧ.

Бат инженер
Бат инженер
11 сар 13, 2024 10:14

МАН-ын хүн эзэмшихгүй бол өөр намын хүн мөнгөтэй болж болохгүй гэсэн Данхын бодлого хэрэгжиж байгаагийн нэг л илрэл дээ. ЭНэ Пүрэвтүвшин Эрдэнэбилэг, Д. Ганболд Голомтын Баясг�##�ан, Х. Баттулга шиг хүмүүсээр удирдуулах юмсан.

Зочин
Зочин
11 сар 13, 2024 10:40

Ш�##� худ�##�аа юм бичсэн байнаа...

Зочин
Зочин
11 сар 13, 2024 10:58

Тэмцэгчид, лайвчид гэх шантаажаар амьдардаг этгээдүүдэд төр төмөр нүүрээ харуулах цаг болсон . Хууль зөрчсөн л бол тухай бүрт нь хариуцлага хүлээлгэж бай. Шантаажийн аргад . хотоос х�##�иад хөдөөгийн м�##�чид сайн сур�##�цаж байгаа юм байна . Тэмцэгч нар бол худлаа шүү гэдгийг ард түмэн мэддэг болсон доо

Зочин
Зочин
11 сар 13, 2024 12:00

Erunhii said ni irgedee turhiraad bdag bol yuch yarihav dee…

Зочин
Зочин
11 сар 13, 2024 12:54
Reply to  Зочин

Турхирсан ч яадаг юм. Төрийн мөнгөөр хайгуул хийгдсэн ордыг яахаараа энэ муу хэдэн ханадаггүй луйварчид өмчлөх ёстой юм

Зочин
Зочин
11 сар 13, 2024 12:52

Газрын ховор үнэгүйдэх гэж юу байхав дээ. Тeхнологи хөгжиж байгаа эринд улам л үнэд орно. Энэ сайт ч яахав байнга сах Эрдэнэбилэгийг өмөөрч бичдэг юм

Зочин
Зочин
11 сар 13, 2024 14:20

Яаадгийн байсан юм байсан газраа байж л байг.Ашиглахгүй бол үнэгүйднэ гэж юу байдгийн, ямар хоол нэхээд байгаа биш.

baigalid baidag
baigalid baidag
11 сар 13, 2024 16:42

Uneguideh gej ch baihgui l dee, unasan gazar, ugasan us, uvuljuu havarjaa belcheert ni hen negen asuuhgui, mend medehgui genet hurch ireed huuj tuuval hen ch eserguutsne shuu dee

BATAA
BATAA
11 сар 13, 2024 17:20

Erdenebileg ym hiij chadah hun, harin ter D.Ganbat, tuunii bagsh Junai nar bol shunliin har tulmuud ard tumend tustai yu ch hiihguiee , yg Bagabanid shig altaar biee orooj solioroh novxhuud shuu !

Зочин
Зочин
11 сар 13, 2024 17:33

ENE ZASGIIN GAZAR HEREG ALGAA,IIM ZASAG GEJ YU BAISIIN

Зочин
Зочин
11 сар 13, 2024 17:52

Энэ төслийг эсэргүүцэн зогсоовол Хятадад л ашигтай юмшүү дээ!Тэд өрсөлдөгчгүй болж, ашиг орлого нь тэнгэрт тулна. Ховдын бага ястнуудад бол хятад, мон гол ялгаагүй, тэгээд ч өнөөдөртөө Хятад Улс арай хүч тэй мөнгөтэй харагдаад бгаа байх л доо !

Зочин
Зочин
11 сар 13, 2024 17:59

Оюун-Эрдэнэ гэж хөлдүү толгой өөрөө д�##�дуур эсэргүүцээд байсан хүн байна шдээ!! Ерөнхий сайд нь ингэж байхад энэ улс яаж өөдлөх вэ дээ?!! За даа, энэ улс ч мөд босохгүй юм байна дөө??

Мөнх
Мөнх
11 сар 13, 2024 19:38

Арван жилийн өмнө Баабар: удахгүй нүүрс үнээ �##�даж хэнд ч хэрэггүй болно гэж бичиж байлаа. Тэр нүүрсийг өнөөдөр ч Хятадууд авсаар, үнэ цэнэ нь нэмэгдсээр л.

haha
haha
11 сар 13, 2024 20:43

hahah delhii ingeed l hedhen jiliin daraa sunuh uu.mongold ireedui hoich ye gej baihgui yu. iim hyamdhan setgehgui eee.uhaad huljidej ttsuuhun hun baidag uhaad hugjidug mongol humuus bii bolson tsagtaa ireedui urhuuhduud miniuhaj hugjih yostoi.gazariin baylag hezeech hog bolohgui eee. m#l setguulcheee

Зочин
Зочин
11 сар 14, 2024 09:26
Reply to  haha

Яг үнэн. Бидний хойч ирээдүй үе гэж үргэлжлээд л амьдарна.энэ толгой байгаад ч дотор нь хоосон хүн дүрст сүгнүүдийн амьдр�##� бол өөрсдөөр нь дуусна.

иргэд
иргэд
11 сар 13, 2024 21:55

эрдэнэбилэг хулгайчыг олж ирээчээ. хаагуур доншуучлаад яваад бна. цааз хэрэгтэй

iregeb
iregeb
11 сар 13, 2024 22:17

Өрөөлд өгч өрөнд орж байснаас үнэгүй бйасан ч хаммаагүй эх байг�##�ьтайгаа үлдве

Иргэн
Иргэн
11 сар 14, 2024 06:34

Ном журмаар нь татвараа аваад ашиглав�##� улс, орон нутгийн хөгжилд уг нь хэрэгтэй юм шүү дээ. Тамын тогооны үлгэр шиг хоорондоо тэмцэлдсээр байх уу.

Amar
Amar
11 сар 14, 2024 08:57

Хэзээ ч үнэгүйдэхгүй, Одоо хулгайч их байгаа болохоор цаг сайхан болтол дарж байсан нь дээр. үгүй бол тэдний хүүхдүүд гадаадад аялаад эхнэрүүдийнх нь тансагл�##�д манай эрдэнэс үрэгдэх болно.

Зочин
Зочин
11 сар 14, 2024 09:50

Ухаад ухаад ямар ч ашиггүй уул уурхайгаар юу хийнэ.Баялагийн онгон дагшинаараа байв�##� аял�##� жуулчл�##�д нь хэрэгтэй бус уу.Усгүй боллоо гэж орилоод байдаг мөртөө цэвэр усныхаа нөөцөө хордуулах гэдэг мулгуу ухаан уу ,гадны хорлол уу.

зочин
зочин
11 сар 14, 2024 10:36

Ухуулаагүй нь дээрээ үнэгүйдэнэ гэнэ үү ёстой хуцваа хол очиж хонхорт орж хуц

Зочин
Зочин
11 сар 14, 2024 14:40

Хөрсөн доорх баялаг хэзээ ч үнэ нь буурахгүй

ИРГЭН
ИРГЭН
11 сар 14, 2024 16:00

Яаая даа энэ ханаж цаддаггүй шун�##�уудыг..Ухна,зарна,иднэ гээл улайраад бхиймаа.Сэтгүүлчээ тэнд чинь чиний өвлийн идэш,тэрийг м�##�ладаг хүмүүс амьдардаг юм шүү..

Зочин
Зочин
11 сар 16, 2024 18:19

Энэ захи�##�гатай бичигдэж байна гэж бодож байна. Ингэж байгаа ажлыг унагадаг, үнэгүйдүүлдэг

Холбоотой мэдээ

Back to top button