УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ц.Төрхүү төрхөмдөө буцав

Ц.Төрхүү төрхөмдөө буцаж, Ус сувгийн удирдах газрыг дахин удирдахаар болов.

УСУГ-ын дарга байхдаа 2021 онд Нийслэлийн дээд шагнал болох “Хангарьд” одонг Ж.Батбаясгалангаас гардан авч байсан юм.

Тэрбээр, 2024.01.04-нд Нийслэлийн Ерөнхий менежерээр томилогдон ажилласан. Томилогдоод удаагүй байхдаа нийслэлийн замын цасны цэвэрлэгээнд бөхчүүдээс дэмжлэг хүсч шүүмжлүүлсэн удаатай. Тохижилт үйлчилгээний компанийн ажилчдаа дайчилж, халтиргаа гулгаагаа цэвэрлэх тухай ойлголтгүй нэгэн байв. Мөн урамшуулал олгох тухай тушаал гаргаж, өмнөх менежер тэргүүтэй хүмүүсийг шагнасан.

Ц.Төрхүүгийн хувьд, 1998 онд нийслэлийн 42 дугаар сургууль, 2002 онд Хөдөө Аж Ахуйн Их сургууль, 2007 онд Удирдлагын академийг төгссөн. Мөн Их Британийн Вермингэмийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, 2016-2023 онд Ус сувгийн удирдах газрын даргаар ажиллаж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button