СПОРТ
Манай тамирчид таеквондогийн дэлхийн цомоос багийн тулааны төрөлд алтан медаль хүртлээ
Узбекистан улсын Ташкент хотод зохион байгуулагдсан Олон улсын Таеквондогийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд 37 орны 1260 гаруй тамирчин өрсөлдөж хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Нэргүй амжилттай оролцож, тулааны төрөлд 57 кг-ын жинд хүрэл, багийн тулааны төрөлд алтан медаль хүртлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.