Гадаад мэдээЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээЭдийн засгийн тойм, анализ

Трампын шинэ татвар БНХАУ-ын эдийн засагт өмнөхөөсөө том аюул учруулна

АНУ-ын дараагийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 60%-ийн татвар ногдуулна гэж мэдэгдэж байсан. Энэ нь дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлтөд томоохон эрсдэл учруулж байна. Татварын хэмжээ нь Трамп анхныхаа бүрэн эрхийн хугацаанд БНХАУ-д ногдуулснаас хавьгүй их. Тодруулбал Трамп өмнө нь ерөнхийлөгч байхдаа Хятадаас орж ирж буй импортод 7.5-25 хувийн гаалийн татвараас оноож байсан юм. Шинээр тавина гэж буй татвар нь өмнөхөөс их байгаа төдийгүй БНХАУ-ын эдийн засаг илүү эмзэг нөхцөлтэй давхцалаа.

2017 онд Трамп ерөнхийлөгчийн үүргээ хүлээн авах үед АНУ нь БНХАУ-тай 350 тэрбум ам.долларын худалдааны алдагдалтай байжээ. Үүнийг зогсоохын тулд Трамп худалдааны дайн эхлүүлсэн. Түүний бүрэн эрхт хугацаа дуусах үед хоёр улсын худалдааны дайн нь АНУ-ын хувьд бүтэлгүйтэл болсон гэж олон шинжээчид үздэг. Тэгвэл одоо нөхцөл байдал өөр байгаа юм. Юу өөрчлөгдсөн байгаа вэ гэдгийг харцгаая

Үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал

2018 онд БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл хүчтэй байсан. Тухайн үед эдийн засгийн үйл ажиллагааны дөрөвний нэгийг эзэлж байв. Энэхүү хүчтэй үл хөдлөхийн салбар нь БНХАУ-ын эдийн засагт Трампын худалдааны дайны татварын цочролыг шингээхэд тусалсан. Гэвч 2021 оноос хойш тэрхүү үл хөдлөхийн салбар хүчтэй уналтад орж, орон нутгийн засгийн газрын орлого эрс буурсан байна.  Одоогийн байдлаар БНХАУ-д орон сууцны нийлүүлэлт эрэлтээсээ их байгаа. Ийм учир энэ салбар Хятадын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж эргэж ирэх найдлагагүй болжээ.

Өр зээл

Үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт нь орон нутгийн засгийн газруудад хэт өндөр өрийн дарамт учруулах болсон. Учир нь тэрхүү хямрал эхлэхээс өмнө орон нутгийн засгийн газрууд барилга барих газар дуудлага худалдаагаар зарж төсвөө босгодог байсан. Тэгвэл одоо төсөв босгодог томоохон салбар нь уналтад орсон байгаа. Бээжин өрийн дарамтыг бууруулахын тулд санхүүгийн тусламж үзүүлэхээр ажиллаж байгаа ч асар их хэвээр. Энэ нь гадаадаас орж ирж магадгүй эдийн засгийн өсөлтийн цочролд хариу үйлдэл үзүүлэх БНХАУ-ын чадавхыг хязгаарлаж байна.

Олон Улсын Валютын Сангийн тооцоогоор 2023 оны эцэст засгийн газрын нийт өрийн хэмжээ 147 их наяд юань (20.7 их наяд доллар) болсон. Өрхийн болон компанийн өрийг нэмбэл энэ тоо 350 их наяд юанийг давж, эдийн засгийнхаа хэмжээнээс гурав дахин их болно гэж Олон Улсын Валютын Сан тооцоолж байгаа юм.

Дотоод эрэлтийн сул байдал

Бага цалин, тэтгэвэр, залуучуудын ажилгүйдэл болон нийгмийн даатгалын тогтолцоо суларсан нь Хятад өрхүүдийг хэрэглээгээ танахад хүргэсэн. Тодруулбал Хятад өрхүүд нийт ДНБ-ийнхээ 40 хувь хүрэхгүй хэмжээнд зардал гаргадаг. Энэ нь дэлхийн дунджаас 20 хувиар доогуур үзүүлэлт юм. Хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд илүү их өр тавих эсвэл үндэсний хэмжээнд орлогыг хэрхэн хуваарилдгаа өөрчлөх шаардлагатай.

Орлого хуваарилалтыг өөрчлөхийн тулд компаниуд болон өрхүүдээс авах татварыг өөрчилж, тэтгэвэр, эрүүл мэндийн болон ажилгүйдлийн тэтгэмжийг нэмэгдүүлэх. Мөн хөдөөг хотоос хуваасан дотоод паспортын системийг арилгаж бусад реформуудыг хийх замаар хэрэгжүүлж болох юм. Тэрхүү дотоодын паспортын систем нь хот, хөдөө хоорондын эдийн засгийн тэгш бус байдалд их нөлөөлдөг байна.

Гэсэн хэдий ч, эрх баригчид экспортод суурилсан үйлдвэрлэлийн салбарыг шинэчлэхэд анхаарлаа хандуулж, цахилгаан машин, нарны эрчим хүч, зай хураагуурын салбарт татаас өгч буй. Тэгтэл эдгээр зүйлсэд нь АНУ, Европ, Турк болон бусад улсууд татвар оноох болсон юм.

Дефляцын дарамт

Үл хөдлөх хөрөнгийн хямрал, өрийн дарамт болон дотоодын эрэлт сул байгаа нь үнийн бууралт буюу дефляцын дарамтыг бий болгосон. Дефляц гэж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тогтмол буурахыг хэлдэг. Ийм тохиолдолд бизнесүүдийн орлого буурч, орлогоо тогтмол барихын тулд ажилчдаа цомхотгох шаардлага гардаг тул эдийн засагт сөрөг нөлөөлдөг байна. БНХАУ-ын засгийн газар үл хөдлөхийн нөөцөө хэрэглэгчид руу бус үйлдвэрлэлийн салбар руу чиглүүлж байгаа. Энэ нь үйлдвэрийн гарц дээр барааны үнийн дефляц үүсэхэд хүргэжээ.

Үйлдвэрлэлийн үнийн инфляц 2018 оны долоодугаар сард Трампын анхны татвар хэрэгжиж эхлэхэд 4.6 хувь байсан. Харин 2024 оны есдүгээр сард энэ үзүүлэлт -2.8 хувь болжээ. Харин хэрэглээний барааны инфляц мөн хугацаанд 2.1 хувиас 0.4 хувь болж буурсан юм. Трампын шинэ татварын улмаас БНХАУ-ын барааны гадаад эрэлт буурвал дотоодод хэт их үйлдвэрийн бараа хуримтлагдаж дефляцын асуудлыг улам дордуулах эрсдэлтэй.

Валютын ханш унагах хэмжээ хязгаарлагдсан

БНХАУ Трампын анхны татварын эсрэг арга хэмжээ авахдаа юанийн ханшийг албаар бууруулж байсан. 2019 оны эцсээр юанийн ханш 2018 оны эхтэй харьцуулахад долларын эсрэг 10 хувиар суларсан юм. Харин бусад валютуудтай харьцуулахад 4 хувиар суларсан байна.

“Capital Economics” фирмийн шинжээчдийн тооцоолсноор ингэж юанийн ханшийг багасгаснаар БНХАУ-ын барааны эсрэг үр ашигтай татварын нэмэгдлийг 2.4 хувьд барьжээ. Трамп 7.5-25 хувийн татвар оноосон билээ. Өөрөөр хэлбэл юанийн ханшийг бууруулсан нь татварын нөлөөг хангалттай хэмжээгээр бууруулсан юм.

Харин энэ удаа 60 хувийн татварыг бүрэн нөхөхийн тулд нэг ам.доллар 8.5 юаньтай тэнцэх буюу юань долларын эсрэг 18 хувиар буурах шаардлагатай гэж шинжээчид тооцоолж байгаа. 1990-ээд оны Азийн санхүүгийн хямралаас хойш юанийн ханш ам.долларын эсрэг ингэж суларч байгаагүй юм. Хятадын эрх баригчид энэ оны эхээр хөрөнгө гадагшаа урсахад санаа зовсон тул юанийн ам.доллароор арилжих ханшийг 7.3-аас доош унахаас сэргийлсэн арга хэмжээ авсан.

Дээрх хүчин зүйлсээс харвал энэ удаа Трамп татвар нэмж оноох нь өмнөхтэйгөө харьцуулахад БНХАУ-ын эдийн засагт илүү эмзэг тусаж, их дарамт үзүүлэх магадлалтай байгаа юм.

Эх сурвалж: Reuters, Bloomberg

Б.БУЯНДОРЖ

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 14, 2024 09:51

ЕЭ КӨК ТЕНГЕР БИ ГЭДЭГ КУЛГАЙЧ АМЭРЭК УЛЦЫГ ДЭМЖИН ЯАГААД ГЭЭШ МАНАЙ ОВГЫН ИКЭНК ХАСАГНУУД АМЭРЭК УЛСАД АМДАРНАА ТЕНД АЮГА ТИВГА УГААШ БИАНА.ЭНЭ БИБАРАС АКСАКАЛЫН АШ ОХИНО НЕГ АМРЭК ЕРТЭЙ ГЕРЕЛЦЭН КҮҮКДИГ НЬ ГЯРГАД ЦАЙХАН АМИДАРЧ БИАНА БАЦ НЕГ КҮН ХУРМЕТХАН ТИРАК ГЕДЕГ МАЧИН ЖИЛОДОЖ АРБИН ЕХ ДОЛЛОР КУРААЦАН БИАНА ТИРАМП АКАА МИНАЙ ӨЛГИД ИРА КАЗААР ДАЙЛАН

Зочин
Зочин
11 сар 15, 2024 07:04

гоё тухтай уншигдаж байна, орчуулга сайн болжээ, нэмэлт тайлбаруудтай, энгийн хэллэгтэй.Игүүр сайжраад байгаа шүү

Холбоотой мэдээ

Back to top button