УРЛАГ
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй түрүүллээ
62 дахь удаагаа болж байгаа “Miss International-2024” тэмцээний тэргүүн миссийн титмийг Вьетнамын гоо бүсгүй Хюинь Тхи Тхань Тхюи хүртлээ.
Японы нийслэл Токио хотын “Tokyo Dome City Hall” танхимд мягмар гаргийн орой болсон ёслолын ажиллагааны үеэр Х.Тхюи дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 70 гаруй гоо бүсгүйгээс шалгарснаар олон улсын миссийн тэмцээнд түрүүлсэн анхны вьетнам эмэгтэй болсон байна.
“Miss International-2024” тэмцээний эхний таван байрт
- Боливийн гоо бүсгүй Камила Рибера Рока
- Испанийн гоо бүсгүй Альба Перез
- Венесуэлийн гоо бүсгүй Сакра Гуерреро
- Индонезийн гоо бүсгүй Софи Кирана нар шалгарчээ.
Харин манай улсаас 20 дахь жилдээ Монголын тэргүүн мисс Б.Сувд-Эрдэнэ оролцож топ 20-д багтан, өндөр амжилт үзүүллээ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрийнхөө гоо бүсгүйг манайхан гоочлохын оронд сан�##�аа олигтой өгсөн бол дээгүүр байр эзлэх байсан биз
100 сая төлөгнүүдээс ганц гайгүй бүсгүй олдоогүй дээ, кк
Шүүгчид нь вьэтнам нүдтэй байсан иум байна. Дэлхий ч гэсэн хулгайч иум чинь вьэтнамаас илүү их олз хар�##�гүйдээ.
Манай мисс сайхан охин бна. Шилдэг 20-т багтсанд баяр хүргэе.
Хэдэн жилийн өмнө Америкт болсон "Ертөнцийн мисс"-т титмээ андуураад өөр хүнд өгөхөд урдуур сууж бсан тайландууд сонин болоод, дараа нь хөтлөгч з�##�руулж тайландын намхан, эршүүд төрхтэй мисст өгч бсан. Түүнээс хойш тайзны ард лобби, асар их мөнгө эргэлдэж бдаг юм бна гэдгийг ойлгосон.
Monhol ohin iluu huurhun shn blaa gej..????????????