Украин: ОХУ наймдугаар сараас хойш анхны удаа Киев руу пуужин харвалаа
Украины албан тушаалтнууд мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2024.11.13/ ОХУ-ын зэвсэгт хүчин наймдугаар сараас хойш анхны удаа Киев руу пуужингаар халдсан гэжээ. Тус халдлагын улмаас ахмад настнууд болон хүүхдүүд газар доорх метроны буудалд түр хугацаанд хорогдсон байна.
Өвөл ирж байгаатай холбогдуулан украинчууд сүүлийн хэдэн долоо хоног ОХУ-аас томоохон агаарын цохилт ирж магадгүй гэж таамаглан, бэлтгэж иржээ. Агаарын довтолгооноос хамгаалах алба мэдэгдэхдээ улсын хэмжээнд 37 дрон, хоёр далавчит пуужин, хоёр баллистик пуужинг устгасан гэсэн юм. Киев хотод ямар нэгэн томоохон дэд бүтцийн хохирол, эсвэл хүн нас барсан тохиолдол бүртгэгдээгүй. Киев бүсийн гадна устгасан зэвсгийн сэг унаж 48 настай эрэгтэй гэмтсэн гэж албан тушаалтнууд мэдэгджээ.
Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак өөрийн Телеграм хуудас дээрээ “Путин яг одоо Киев руу пуужингийн халдлага хийж байна” гэсэн юм. Сүүлийн хэдэн долоо хоног Киев хот руу ОХУ-ын арми шөнө алгасалгүй дрон нисгэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Авр�##�ын дээд Орос ах маань ингэж цуст фашист �##�уур чин болчих гэж дээ ?