Гадаад мэдээ

Жо Байден, Ши Жиньпин нар бямба гарагт сүүлийн удаа хэлэлцэнэ

Жо Байден БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй бямба гарагт /2024.11.16/ АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар сүүлийн удаа хэлэлцээ хийх талаар албаны хүн мэдээлжээ. Хоёр улсын удирдагч нар Перу улсын нийслэл Лимад зохион байгуулагдаж буй олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцох юм.

АНУ-ын албан тушаалтнуудын мэдээлснээр энэхүү уулзалт нь сүүлийн нэг жилийн хугацаанд Байден, Ши Жиньпин хоёр биечлэн хэлэлцэх анхны уулзалт болох аж. Байден тэрхүү уулзалт дээр хоёр улсын хооронд үүсээд буй ширүүн өрсөлдөөнийг мөргөлдөөн болоход хүргэхгүйн тулд ямар хүчин чармайлт гаргаснаа дүгнэнэ.  

Өмнө нь хоёр улсын удирдагч Сан Франциско хотод өнгөрсөн жил болсон Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганаар биечлэн уулзсан. Тэд тус уулзалтын үр дүнд АНУ, БНХАУ-ын зэвсэгт хүчний хооронд харилцах шугамыг хэсэгчлэн нээж, хар тамхитай тэмцэх болон хиймэл оюун ухаан хөгжүүлэх гэх мэт нийтлэг ашиг сонирхолд багтах зүйлс дээр хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн.

Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан хэлэхдээ ирэх уулзалт нь АНУ-ын ерөнхийлөгчийн эрх мэдлийг тайван байдлаар хүлээлгэн өгөх боломж байх болно гэжээ.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button