Нийгэм мэдээ

НИТХ зөвлөлөө долоон хүний бүрэлдэхүүнтэй сонголоо

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан НИТХ-ын зөвлөл, болон хурлын хороодыг байгуулах асуудлыг хурлын эхэнд хэлэлцэх санал гаргаж, горимын санал хурааж төлөөлөгчдийн олонх дэмжлээ.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий таваас долоо хүртэл төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөл байгуулна гэж заасны дагуу долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар танилцуулав.

Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонх дэмжиж долоон орон тооны бүрэлдэхүүнтэйгээр зөвлөлийг баталлаа.

Тус зөвлөлд: НИТХ-ын дарга А.Баяр, төлөөлөгч З.Төмөртөмөө, Б.Сэргэлэнбаатар, Б.Дөлгөөн, Г.Ууганбаяр, Т.Отгонболд, О.Зундуйдорж нарын бүрэлдэхүүнтэй байхаар баталлаа.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 17, 2024 06:41

Энэ Харвард төгссөн билүү Дөлгөөн сурсан эрдмээ гаргаарайдаа .бөөн авилгачдын дунд гүйгээд орчихлоо. Сонгууль ЯМАРЧ үнээр хамаагүй ялах даа чамайг ашигласанг дүү мэдхүү

Зочин
Зочин
12 сар 4, 2024 15:59
Reply to  Зочин

дөлгөөн гудлаа төөмөө худлаа чадахгүй

Зочин
Зочин
11 сар 17, 2024 17:17

Энэ нэг боловсролгүй, фм хөтлөгч, хөдөөний ацад нийслэлчүүд ямар артэй юмбэ? Ясны хулгайч, худ�##�ч, тендерчин нөхөр

Ц.Нарантуяа
Ц.Нарантуяа
11 сар 18, 2024 01:00

Долоон эрчүүд!!!! Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хур�##�д эмэгтэйчүүд байхгүй юм бол уу??? Хүйсийн тэгш харилцааг хангах хуулийн хэрэгжилт где?????

Холбоотой мэдээ

Back to top button