Нийгэм мэдээ

ТОП 100 ААН жагсаалтын нэгт Оюутолгой ХХК, хоёрт Энержи Ресурс ХХК тодорлоо

ТОП 100 ААН жагсаалтын нэгт Оюутолгой ХХК, хоёрт үндэсний хувийн хэвшлийн Энержи Ресурс ХХК жагсжээ.

Өнөөдөр Монгол улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг зарлаж, өргөмжилсөн байна.

Тус жагсаалтыг:

  • Нэгдүгээрт:  Оюутолгой компани
  • Хоёрдугаарт:  Үндэсний хувийн хэвшлийн Энержи Ресурс ХХК
  • Гуравдугаарт: Хаан банк тус тус тэргүүлжээ.

2023 онд Монгол улс 21.5 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 6.29 их наяд буюу 29%-ийг,  ДНБ-ний 73% (50.4 их наяд) -ийг зөвхөн ТОП-100 ААН бүрдүүлжээ. ТОП-100 ААН-д манай улсын нийт ажиллагсдын 7% буюу 83.7 мянган хүн ажилладаг байна. Нийт ААН-үүдийн хэлбэрийг харвал 86% нь хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) байгаа бол хувьцаат компани (ХК) 14% нь байна.

Монгол улсдаа борлуулалт, төлсөн татвар, даатгуулагчийн тоо, ашгийн хэмжээ, хөрөнгийн хэмжээгээрээ тэргүүлж улсынхаа хөгжил дэвшилд түлхэц болж байгаа ТОП-100  аж ахуйн нэгжүүддээ баяр хүргэе.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 15, 2024 17:02

Монгол улсын зэс, нүүрсний хамгийн их нөөцтэй газрын өрмийг нь хаман авч хусамыг нь монгол улсад өгч байгаа 2 компанийг том аан гэчихжээ! Үхсэн баас нохой долоо!

damdinhuu
damdinhuu
11 сар 15, 2024 17:34

ene ulsiin baylagiig snuivardsan bol teruuneer shalgarah n zuv bizdee , tertei tergui OT.n umnu erh tushaaltai bugd tolgoi gudaidag ym !

Зочин
Зочин
11 сар 16, 2024 14:27

Ха ха үнэн үү.

Холбоотой мэдээ

Back to top button