Prius, X-Trail машинууд мөргөлдөж, гурван хүн хавчуулагджээ

Хэнтий аймаг, Цэнхэрмандал сум 3 дугаар багийн “Бор хужрын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс баруун зүгт 5 км/ 2 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 3 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин, Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Д-ийн “Nissan X-Trail” загварын 2 зорчигчтой суудлын автомашинтай мөргөлдсөн.
Улмаар, автомашины төмөр хийцэд иргэн Н /20 настай, эрэгтэй/, Д /35 настай, эмэгтэй/, /38 настай, эрэгтэй/ нар хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, Цэнхэрмандал сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
СОГТУУ ГАЛЗУУ ЯВСАН ЮМ УУ? ХОЁУЛАА ХОТЫН ЧИГЛЭЛД ЗОРЧИЖ ЯВЖЭЭ ХУРДАА ТОХИРУУЛЖ ЯВААЧЭЭ МАЛНУУДАА
Яагаад гэгээн цагаан өдрөөр ингээд осолд өртөөд байна. Энэ бол цэвэр золбин ардчиллын гай. Согтуу л байсан байх. Хурдаа тааруулж анхаар�##� болноомжтой яваач. Эсвэл хот хоорондын атобусаар явах хэрэгтэй. Аюул багатай, дулаахан автобусаар зорчиход болохгүй юм байхгүй шүү.
бас л приус уу