Гадаад мэдээ

БНХАУ-д мэстэй этгээд халдлага хийж найман хүн амь үрэгджээ

БНХАУ-ын зүүн бүсэд оршдог мэргэжлийн коллежид нэгэн халдлага гарсан байна. Тодруулбал тус коллежид сурдаг байсан оюутан нь мэсээр найман хүний аминд хүрч, 17 хүн бэртсэн гэж албан тушаалтнууд ням гарагт /2024.11.17/ мэдэгдэл хийжээ. Бямба гарагт /2024.11.16/ Жиансу мужийн Уши хотод оршдог Уши урлаг, технологийн мэргэжлийн коллежид тус халдлага гарсан юм.

Сэжигтэн болох 21 настай эрэгтэй хэргийн газар баривчлагдан, хэргээ хүлээсэн гэж цагдаа нар мэдээлжээ. Уши хотын цагдаа нар хэлэхдээ сэжигтэн төгсөлтийн гэрчилгээгээ аваагүй, шалгалтад тэнцээгүй, цалин хөлсний хэмжээндээ уурласан байсан гэж байцаагчдад мэдэгдэл өгсөн гэсэн байна. Цагдаагийн алба мэдэгдэл гаргахдаа “Урьдчилсан мөрдөн байцаалтын дагуу сэжигтэн шалгалтад тэнцээгүй, төгсөлтийн гэрчилгээгээ аваагүй мөн дадлагын цалиндаа сэтгэл хангалуун бус байсан тул халдлага хийжээ” гэжээ.

Халдлага гарахаас хэдхэн хоногийн өмнө Жухай хотод 62 настай эрэгтэй спортын цэнгэлдэх хүрээлэнгийн өмнө цугларсан байсан олон руу машинтайгаа орж 35 хүний амьд хүрч, 43 хүнийг хөнөөсөн хэрэг гарсан. Албан тушаалтнууд бямба гарагт тэр эрэгтэйд ял тулгасан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 18, 2024 14:16

ЗА НААНА ЧИНЬ ЧӨТГӨР ШУЛАМ ШҮГЭЛЖЭЭ МАНАЙ МОНГОЛ ЛАМ НАР ОЧООД НАМ ДАРНА ШҮҮ АЙМААР ХҮНД ЗАСАЛ ХИЙНЭ АХИУХАН МӨНГӨ БЭЛТГЭЭРЭЙ БҮГДИЙГ НЬ ХӨӨНӨ

Холбоотой мэдээ

Back to top button