Нийгэм мэдээ
Маргааш иргэдэд хууль зүйн үнэгүй үйлчилгээ үзүүлнэ
Нийслэлийн засаг даргын тамгын газраас монголын хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг маргааш буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдөр 09:00-16:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Иргэд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвийн:
- 1. Дүнжингарав
- 2. Драгон
- 3. Мишээл
- 4. Сэлбэ
- 5. Баянгол
- 6. Баянхошуу салбараас иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүйн бол гэр бүлийн гэрээний эрх зүйн сэдвээр хууль эрхзүйн үнэгүй зөвөлгөө мэдээлэл авах боломжтой.
Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож зөвлөгөө, мэдээлэл аваарай гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Эх сурвалж: НЗДТГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.