Байден Их 20-ын удирдагч нарын хоёр дахь зураг авалтад амжиж очжээ

Их 20 орны удирдагч нар Бразилын нийслэл Рио де Жанейрод чуулж байгаа. Тус дээд хэмжээний уулзалтын хүрээнд улс орнуудын удирдагч нар даваа гарагт /2024.11.18/ зураг авахуулсан юм. Гэвч тэрхүү зураг авалтад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони нар логистикийн асуудлын улмаас очиж амжаагүй.
Тэгвэл мягмар гарагт /2024.11.19/ удирдагч нар дахин зураг авахуулжээ. Энэ удаа Байден, Трюдо, Мелони нар амжиж очсон байна. Тус уулзалт нь Байден АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар оролцож буй хамгийн сүүлийн Их 20-ын чуулган юм. Ийм учраас түүнийг удирдагч нарын голд зогсоожээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний оронд оролцож буй Гадаад хэргийн сайд Сергей Лавров даваа гарагийн зураг авалтад оролцсон ч мягмар гарагт харин очоогүй байна.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөгшин хонины насгүй зөнөг удахгүй чад. Дайныг зогсоох чадваргүй харин ч өдөөгч