Зеленский: Хойд Солонгос 100 мянган цэрэг илгээж магадгүй

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт /2024.11.19/ Европын парламентын өмнө цахимаар үг хэлсэн байна. Тэрбээр Хойд Солонгос 100 мянган цэрэг Украины дайнд байлдахаар илгээж магадгүй гэж хэлжээ. Одоогийн байдлаар ОХУ Хойд Солонгосоос 11 мянган орчим цэрэг авчирсан байгаа юм.
Зеленский илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Гэхдээ “Bloomberg” агентлаг нэрээ нууцалсан эх сурвалж дурдан нийтлэл оруулахдаа Хойд Солонгос 100 мянган цэрэг Украины дайнд байлдуулахаар илгээж магадгүй гэсэн. Зеленскийн хэлсэн үг энэ мэдээллийг дэмжив.
Хойд Солонгос их хэмжээний цэрэг нэмж илгээж магадгүй гэж хэлснээс гадна Зеленский Европын холбоотнуудаа цэргийн тусламжаа эрчимжүүлэхийг уриалсан байна. Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорски хэлэхдээ Европын холбооны томоохон орнууд АНУ-ын оролцоо багасаж магадгүй нөхцөлд Украинд цэргийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх ачааг үүрэхэд бэлэн гэжээ. Харин Эстонийн Гадаад хэргийн сайд Трамп санаачилж магадгүй Киев, Москвагийн хоорондын энхийн хэлэлцээг дэмжихийн тулд Европын орнууд Украин руу цэргээ илгээхэд бэлэн байх хэрэгтэй хэмээсэн юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zuv!
Зеленский хөөрхий тэр хойд Солонгосын өлсөглөн туранхай цэргүүдийг нь сайхан буузаар д�##�лаад өөрийнхөө т�##�д авах хэрэгтэй!
За энэ жүжигчин зөвхөн Украйны ард түмнийг биш хүн төрлөхтөнг аюулд дуудаад эхлэв болотлой. Украйны ард түмэн газар дэлхийгээс арчигдах нь тодорхой болж байна. Хүн төрлөхтөнд ч гай учруулахнээ.