Хамас дахиж Газын зурвасыг удирдахгүй гэж Израил мэдэгдлээ

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мягмар гарагт /2024.11.19/ Газын зурваст айлчлахдаа дайн дууссаны дараа Хамас бүлэг тус нутгийг дахин удирдахгүй гэжээ. Мөн тэрбээр Израил Хамас бүлгийн цэргийн хүчин чадлыг бүрэн устгасан хэмээсэн байна.
Үүнээс гадна тэр Газын зурваст одоо хүртэл байгаа гэгдэж буй 101 барьцааны хүнийг буцааж авчрах хүчин чармайлтаа Израил орхиогүй гэжээ. Тэрбээр барьцааны нэг хүнийг буцааж авчрахад тусалсан хүнд 5 сая ам.долларын шагнал өгнө хэмээсэн байна. Нетаньяху “Барьцаанд буй хүмүүсийг хохироож зүрхлэх хүн бүр тэдний үхэлд буруутай. Бид тэднийг агнаж, олж авна. Харин барьцааны хүнийг авчирсан хүн гэр бүлийнхээ хамт аюулгүй байх болно. Сонго, сонголт таных. Гэхдээ үр дүн нь ижил байна. Бид барьцааны хүмүүсийг бүгдийг нь буцааж авчирна” гэжээ.
Өнгөрсөн жил Хамас бүлэг Израил руу гэнэтийн дайралт хийсний улмаас Газын зурвасын дайн эхэлсэн. Газын зурвасын эрүүл мэндийн яам мэдээлснээр дайны улмаас 43 мянган Палестин иргэн амь үрэгдэж, 103 мянган хүн бэртжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХҮНИЙ АМЬ ҮНЭГҮЙДЭХ ЭРИН ЭХЛЭЖ ДЭЭ ГЛОБАЛ ОРЧИНД
Орчин үеийн хамгийн хүмүүнлэг ёс суртахууныг гээсэн гитлер бол энэ хүн. ОРОС Украйных бол арай өөр юмаа. Энэ орчин үеийн Гитлерээс болж еврей үндэстэн дэлхийн өнцөг булан бүрд дахиад ад үзэгдэв. Хэдийгээр дэлхийн банк санхүү, мэт бүхий л с�##�барт еврей үндэстэнгүүд байга ч дэлхийн хүн төрөхтөн нөгөө улсынхаа ард түмэнийг ,нялх б�##�чируудыг хайр найргүй �##�ан хядана гэдэг хэрээсээ хэтэрсэн �##�уурчин болж ээ
Гитлер зөв байжээ 100 хүний амийг 43.000 хүн амиараа төлжээ