УЛС ТӨР

Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байна

Сангийн сайд Б.Жавхлан 2025 оны төсвийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсантай холбогдуулан, сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө дараах тайлбарыг өглөө.

2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд, нийт зардал 35.8 их наяд төгрөг байхаар баталсан юм.

Сангийн сайдын зүгээс "УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхээ хэлэлцэнэ. Урьдчилсан таамгаар бол УИХ хүлээж авах уу гэж бодож байна. Засгийн газрын зүгээс ч тэр төсвийг алдагдалгүй батлах зорилтынхоо хүрээнд боловсруулах чиглэл барина гэдгээ сая хуралдаанаар ярилаа.

Засгийн газар 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө баталсан. Дэд бүтцийн зардалд суурилж, жижиг зардлуудыг нэлээд танах замаар төсвөө боловсруулсан. Ирэх оны төсөв төсвийн тусгай шаардлагаа хангаж, 2 хувийн алдагдалтай батлагдсан. Ковидын үед 8.4 хувьтай байсан алдагдлаа бол бууруулсан.

Тэгэхээр төсвөө бүр алдагдалгүй болгоё гэвэл нэлээд их зардлаа танаж таарна. Боловсролын шинэчлэл зэрэг хуулийн хүрээнд төсвийн зардал нэлээд өссөн. Тэгэхээр уг хуулийн хүрээний зардлуудаа эргэж танана гэсэн үг. Соёлын яамны ваучер зэрэг бол төсөвт айхтар жин дарахгүй" гэсэн байр суурийг илэрхийлэв.

Сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Яг ямар таналтууд хийхээр Засгийн газар ажиллаж байна вэ?

-Ирэх жилийн төсөв 5.3 их наядаар өссөн. Үүнийг 1.7 их наяд нь хөрөнгө оруулалт, үлдсэн нь салбарын хуулиудад орсон өөрчлөлтийн хүрээнд шууд нэмэгдсэн зардал байгаа. Эдгээрээ л эргэж харна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, салбаруудын өсөх амбицуудыг дарах шаардлага үүсч байна.

-Сайд нарын багцаас хэрхэн хасах вэ?

-Төсвийн захиран зарцуулах эрхийг 34 нэгж эдэлдэг. Зардлуудаа эрэмбэлээд, нарийвчилж харна.

-Төсвөөс яг хичнээн их наядыг танах урьдчилсан тооцоо байгаа вэ?

-Ийм нөхцөлд тогтсон үндсэн зарчим байдаг. Ер нь бол хөрөнгө оруулалтаасаа эхэлж танана. Шинээр хийх 1.7 их наядаа танаад, төрийн урсгал зардлаа хэмнэх асуудал руу орно. Нийт 2.1 их наяд орчим хэмнэлтийг үүсгэнэ.

-Сошиал дээр шүүмжлэл дагуулсан Ч.Номин сайдын ваучерыг жишээ нь хасах уу?

-Ер нь хасагдаж таарна.

-Алт, зэсийн үнийг эргэж харах уу?

-Тэнцвэржүүлсэн үнээрээ л авна. Төсөвт зэсийг 75000 ам.доллараар авсан. Дэлхийн зах зээл дээр 10.000 ам.доллар байна. Зөрүү нь 2500 ам.доллар байгаа.

-Төсвийн айнгын хороо ажлаа муу хийлээ, дарга Ц.Даваасүрэн нь хэт улстөржлөө гэсэн шүүмжлэл явсан?

-Засгийн газрын зүгээс УИХ-ын төсөв дээр ажиллсан байдлаар ямар нэгэн санал шүүмжлэл хэлмээргүй байна. УИХ хоригийг хэрхэн шийднэ, түүнд нийцүүлэн засгийн газар холбогдох тохируулгыг хийх юм. УИХ-аар төсвөө тодотгох тогтоолын төслөө өмнө нь баталсан байсан хэдий ч Ерөнхийлөгчийн хориг орж ирж байна. Тэгэхээр хоригийг УИХ-аар эхлээд хэлэлцэнэ гэсэн үг. Өнгөрсөн наймдугаар сард төсвийн тодотгол хийсэн. Үндсэндээ бараг гурван төсвийг зэрэгцүүлж боох, бэлтгэх ажлууд өрнөсөн.


Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт бүхэлд нь тавьсан хоригийн талаарх мэдээлэл:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 20, 2024 12:56

Энэ эргүүгээс болж улс сүйрч байна

Зочин
Зочин
11 сар 20, 2024 13:20

amarbayasgalan ene 2g ogtsruul meddeg hunee tavya

Зочин
Зочин
11 сар 20, 2024 13:21

ZALAA NAHU

Зочин
Зочин
11 сар 20, 2024 14:14

Энэ нам дагасан өлөн авилгач хулгаачууд орон тоогоо цөөл маш их худлаа ашиггүй худ�##�дан ав�##�т байшин барилгааа шинээр барихаа боль авилг�##� хулгаад �##�дсанаа буцааж ав ждү нүүрс богдуулын газар ндсан хуучин ногоон автобус гээд шун�##�т өлөн бузруудын гай ихдэээ

zochin
zochin
11 сар 20, 2024 14:21

Даваасүрэнг чөлөөлж зөв хүн тавьцгаа

Зочин
Зочин
11 сар 20, 2024 14:25

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВ ӨӨ

Зочин
Зочин
11 сар 20, 2024 14:27

САНАЛ ХУРААХАД ГИШҮҮДИЙН ТООЛЛОГОНЫ МАШИН АЖИЛЛААГҮЙ ГЭДЭГ НЬ ҮНЭН ҮҮ ЭСВЭЛ УИХ ЫН ТАМГЫН ГАЗАР НЬ БҮТЦЭЭ НЭМЭЭД БАЙХАД АЖИЛ НЬ ИЙМ БОЛТЛОО ДОРОЙТОВ УУ

Зочин
Зочин
11 сар 20, 2024 15:00

Энэ Сангийн сайд Жавхлан гэж нэг б�##�арсан нөхөр байна. Энэ нөхөрийг яар�##�тай огцруулаад шинэ Сангийн сайдаар төсөвөө хийлгэж, батлуулах нь зөв юм байна даа. Төсөв танах нь Засгийн газрын үйл ажиллагаанаас танах маягийн юм яриад байх юм. Тэгвэл Засгийн газар ажлаа хийж чадахаа больчих гээд байгаа юм уу. Арай дээ. Харин хөрөнгө мөнгө шаардахгүйгээр Засгийн ажлыг нь л сайн хийлгэх ёстой юм бишүү. Улс орны эдийн засгийг бүр б�##�лах нээ.

Зочин
Зочин
11 сар 20, 2024 15:32

З�##�ьтай 2 уулаа., та надыг яг л гөлөг шиг төөрүүлээд... бат�##�ж дуусна.

Зочин
Зочин
11 сар 20, 2024 17:29

nuursnii hulgain toloologch. enhbayar gishuun amarbayasgalan ta 2g sain ilchilsen ard tymend zaigaaa tavij og heregt oroogui bgaa deere

Зочин
Зочин
11 сар 20, 2024 19:06

Iim ch cangiin said bh gej

Зочин
Зочин
11 сар 21, 2024 07:51

manarsan nuurschin

Холбоотой мэдээ

Back to top button