ЕТГ: 2025 оны төсөв алдаатайг УИХ 41-р тогтоолоор хүлээн зөвшөөрсөн. Иймд Ерөнхийлөгч хэсэгчилж бус бүхэлд нь хориг тавьсан
Ерөнхийлөгчийн Тамгын газраас цаг үеийн асуудлаар дараах мэдээлэл хийлээ.
ЕТГ-ын хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр "2024 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр 2025 оны Улсын төсвийн хуулийг баталсан. 2024.11.18-ны өдөр ёсчилж, баталснаасаа хойш 11 хоногийн дараа буюу 2024.11.19-ний өдрийн 09.27 цагт ЕТГ-т ирүүлсэн. Энэ цаг мөчөөс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх асуудлыг судалж үзээд дараах хэд хэдэн үндэслэлээр бүхэлд нь хориг тавьж байна. ЕТГ-ын дарга Г.Занданшатар танилцуулна" гэлээ.
ЕТГ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь уншиж танилцуулъя.
Монгол Улсын Үндсэн хуулийн 33.1 дэх хэсэг, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжид дараах үндэслэлээр бүхэлд нь хориг тавьж байна.
Нэгдүгээрт, гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж, алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй.
Олон улсын геополитик, геостратегийн нөхцөл байдлаас шалтгаалж, гадаад эдийн засгийн төлөв байдал урьдчилан таамаглах боломжгүйгээр хувьсан өөрчлөгдөж, түүхий эдийн үнэ ханш өндөр хэлбэлзэлтэй байна. Энэхүү эгзэгтэй цаг үед мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж, үр ашигтай, хэмнэлттэй алдагдалгүй, хөгжилт хөтөлсөн төсөв төлөвлөж батлах нь нийт иргэн, улсын ашиг сонирхолд бүрнээ нийцнэ.
Энэ нь эдийн засгийн болзошгүй хүндрэл бэрхшээлийг хохирол багатай даван туулах, нөөц боломж хуримтлалыг нэмэгдүүлэх, үнэ ханшийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэд, аж ахуй нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болно.
Эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хангах нь хөгжлийн бодлог тэргүүлэх зорилт, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжил, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах үндэс суурь болохыг бид ямагт санах учиртай.
УИХ 2025 оны улсын төсвийг хэлэлцэн батлахдаа
Төсвийн тухай хуулийн:
- 6.4.1-т заасан Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж батлах
- 6.5.1-т заасан төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах
- Төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаарх тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх,
Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн:
- 5.1.2-т заасан Төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцыг хязгаарлахад чиглэсэн байх
- 5.1.6-д заасан Төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээнд эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх
гэсэн заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ байдал нь хууль дээдлэх, Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байна.
Үүний зэрэгцээ УИХ-аар саяхан баталсан Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсвийн урсгалд зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана гэсэн зорилтоо бодитой хэрэгжүүлж ажиллахыг төрийн тэргүүн сануулж байна.
Мөн ард иргэд, баялаг бүтээгчид, татвар төлөгчид, мэргэжлийн байгууллагуудын зүгээс төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улстөрийн нам эвслүүдийг сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал шүүмжлэлийг илэрхийлж байгаа нь зүй ёсны шаардлага хэмээн үзэж байна.
Хоёрдугаарт, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль тогтоомжууд "Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т заасан хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэснийг зөрчих нөхцөлийг бий болгосон байна.
УИХ 2024.11.08-нд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41-р тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолоор 2025 оны төсвийн тухай хууль нь Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй. Төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрч, баталсан төсвийг тодотгож, дахин засаж сайжруулах шаардлагатай гэсэн агуулгыг илэрхийлсэн.
Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34.34.1 дэх хэсэгт "Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ" гэж заасан. Гэтэл Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж дагаж, мөрдөж эхлээгүй, 34.34.1 дэх хэсгийн шаардлага тохиолдол үүсээгүй байхад УИХ төсөвт тодотгол хийх тогтоол баталж байгаа нь Үндсэн хуулийн 1.2 дахь хэсгийн "Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" хэмээх заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр 2025 оны Монгол Улсын төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэх шийдвэрлэх нь зүйтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх" гэсэн хоригийн албан бичгийг ЕТГ-т өнөөдөр хүргүүлсэн болохыг та бүхэнд мэдээлж байна" гэлээ.
Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-УИХ-ын дэгийн тухай хуульд "Төсвийн төслийг баталсанаас хойш гурав хоногийн дотол ёсчилж, ЕТГ-т хүргүүлнэ" гэж заасан байдаг. Гэтэл 11 хоногийн дараа хүргүүлснийг хууль зөрчих үндэслэл гэж үзэх боломжтой юу?
-Энэ асуултыг УИХ-ын Тамгын газраас асуух нь зүйтэй. Гэхдээ УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд зааснаар эцсийн найруулгыг чуулганы хуралдаанаар сонссоноос хойш гурав хоногийн дотор ёсчлох, ёсчилсноос хойш хоёр хоногийн дотор ЕТГ-т хүргүүлэх заалттай. Тэгэхээр 2024.11.08-нд баталж, 2024.11.15-нд эцсийн найруулгыг сонссон гэж ойлгосон. Тэгэхээр 15-ны өдрөөс хойш ажлын тав хоног тоологдож эхлэх байх. Тийм учраас хууль зөрчсөн гэж дүгнэх боломжгүй.
-Хэрэв УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй, ирэх арванхоёрдугаар сард тодотгол хийх нөхцөл үүсвэл яах вэ?
-Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Хоригийг хүлээж авах эсэх нь УИХ-ын гишүүдийн итгэл үнэмшлийн асуудал. Төсвийн тодотгол хэлэлцэх хуульзүйн үндэслэлийн талаар Ерөнхийлөгч хоригтоо дурдсан. Онцолбол, "Монгол Улсын төсвийн тухай хуулийн 34.1-т дараах тохиолдолд тухайн жилийн төсөвт тодотгол хийнэ" гэж тодорхой заасан. Тухайн жилийн төсвийн тодотголын үндэслэл
- төсвийн хууль хэрэгжиж эхэлсэн, хүчин төгөлдөр болсон,
- төсвийн орлого зарлага ноцтой буурсан,
- төсвийн шаардлагыг баримтлахгүй байх нөхцөл үүссэн,
- урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас орлого буурч, зарлага нэмэгдсэн,
- нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий 3 хувиар нэмэгдэх байдал үүссэн,
- батлагдсан хөтөлбөр, төсөл арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн зэрэг тодорхой нөхцөл байдлууд үүссэн тохиолдолд.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн юм уу
Зөв үөв. Оюун-Эрдэнэ гэж нэг тэнэг юм энэ улс орныг ард түмэнтэй нь цуг сүйрүүлэхээсээ өмнө одоо �######�аасай.
Маш зөв
Маш зөв. Зардлыг бууруулах, татвар төлөгчдийн мөнгийг үрэлгэн бус, зөв зохистой зарцуулах ёстой
Ах нар хоорондоо �##��##�цаад эхэллээ шүү
ЭНЭ ЕР НЬ ОРДОНЫ ХУВИЛДААН ЮМ БИШ ҮҮ??? НЭГ ХЭСЭГ НЬ БАГЦАА ЗАМБАРААГҮЙ ТӨСӨВ ОРУУЛЖ ИРЭЭД Л НӨГӨӨ ХЭСЭГ НЬ ХОРИГ ЭНЭ ТЭР ТАВЬСАН БОЛООД Л ... ИНГЭЖ ИНГЭЖ ХЭМЖЭЭГҮЙ ЭРХТ ХААНТ УЛС БОЛОХ ГЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ???
Төсвийн байгууллага орон тоогоо цомхотгох хэрэгтэй. Сум, хорооны захиргаа, өрхийн эмнэлэг г.м. Цэцэрлэгийг төлбөртэй болгох
өвөө нар Тэтгэвэртээ гардагүй хүүрнүүд вэ ??????!!!!